Болзооны зарим үед эрчүүдийн толгойд тэр надтай секс хийх болов уу гэсэн бодол орж ирдэг. Харин эмэгтэйчүүд секс хийх сонирхолтой байгаагаа цөөн хэдэн дохиогоор илтгэдэг ч ихэнхдээ ойлгомжтой байдаг.
Нэг асуудал бий: Огт секстэй холбоотой зүйл хүсэхгүй байгаа эмэгтэйн үзүүлэх дохио нь хүсч байгаатай ижил байх явдал бий.
Сексийн харилцаагүй нэгэнрүү тэмүүлж эхлэхээсээ өмнө сайн анализ хийх хэрэгтэйг Лос Анжелесын секс судлалын доктор Бэдли Энглар дурджээ. Бааранд байхдаа хамт бүжиглэж нүдээрээ харилцаа тогтоогоод сайхан байсан уу. Гэхдээ энэ нь чамтай секс хийхийг хүсч байна гэсэн үг биш. Бусад бааранд байгаа эмэгтэйчүүдийн адил оройг бүжиглэж зугаатай өнгөрөөхийг хүссэн нэгэн байж мэдэх юм. Харин байнга чамруу хүрч ирээд бааран дотуур ямар нэгэн юм хайх мэт байдалтай байвал бусад бүсгүйчүүдээс илүү зүйлийг хайж байгаагийн илрэл болно.
Богино банзал, өндөр өсгийтэй гуталтай бол чамайг секст урин дуудаж байгаа мэт санагдах нь лавтай. Гэхдээ зарим тохиолдолд эмэгтэйчүүд өөр дээр энгийн үеийнхээс илүү анхаарал татахын тулд ийм хувцаслалтыг сонгодог байна. Анхаарлын төвд байх нь таалагддаг гэхүүдээ. Харин чамд хөл болон хөхөө санаатайгаар харагдуулаад эхлэх юмбал байдал шал ондоогоор яригдана. Мэдээж тэр чиний бодож байгаа зүйлийг хайж гэтэж байгаа байх.
Оройн турш чамтай хөгжилтэй яриа ярьж зарим нэгэн янагийн үг чулуудах нь цаг хугацааны хувьд эрт оройгүй чамайг хүсч байгаагийн илрэл. Зарим үед маш сайн ярилцагч байж оройг хамт өнгөрүүлэх нь чамд боломжийг бий болгох хамгийн өндөр магадлалтай.
Бараг бүх эрчүүд эмэгтэй нь секс хийхийг хүсч байгааг эр хүний зөн билгээрээ аль хэдийн мэдчихсэн байдаг талтай.