60 нас хүртэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралд оролцох оролцооны үүрэг янз бүр болж өөрчлөгддөг.
Сайн аав байх стандарт, тогтоосон хэв журам байхгүй ч хүн бүрийн хүлээн зөвшөөрөх дараах 10 шинжийг дурдъя. Дараах үйл хөдлөл, зан суртахуунууд нь таныг жирийн нэг эр хүнээс сайн аав болоход чинь туслах болно.
Учир нь аав гэдэг хүн бол гэр бүлийг хамгаалж түшиж тулж байх ноён нуруу юм. Тиймээс өөрийгөө хамгаалж чадаж байж бусдыг хамгаалах эрхийг олж авч чадна. Энэ нь дан ганц эрэлхэг зориг, дайн хийхэд бэлэн байхыг хэлэхгүй. Санхүү болон ухамсрын хувьд хамгаалагдсан байх хэрэгтэй. Сайн аав байхын тулд бүх тэмцэлд өөрийгөө хамгаалах чадвартай бах хэрэгтэй.
Аав бол гэрийг удирдан чиглүүлж байгаа манлайлагч, удирдагч юм. Тиймээс таны гэр цэвэрхэн байх ёстой. Та мэднэ дээ боссуудын өрөө хэзээ хогондоо дарагдсан байлаа. Энэ бол хаана амьдарч байгаагаараа бахархах нэг түлхүүр.
Би бол эр хүн учраас эршүүд хээгүй харагдах ёстой гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Аав хүн бол өөгүй сайхан харагдах үлгэр жишээ нэгэн байх ёстой. Тиймдээ ч цэвэр сайхан хувцаслаж өөрийн харагдах байдалдаа байнга санаа тавьж байх хэрэгтэй. Ингэснээр та гэр бүлийнхээ бахархал байж чадна.
Аавууд хэзээ юу хийхээ сайн мэддэг тогтсон үзэл бодол бие даасан шинжтэй байдаг. Ийм шинж төрхийг таны найз охин, эхнэр, эцэг эх чинь бий болгож өгөхгүй. Энэ бол таны хүүхэд байхаас өдийг хүртэл туулсан амьдралын хугацаанд бий болж төлөвшдөг зүйл юм. Ерөнхийдөө уламжлалт ойлголт юм. Аавуудыг буурь суурьтай гэж ярьдагийн учир үүнд байна.
Аавууд өөрийгөө болон бусдыг ямагт хүндэтгэдэг. Хэрвээ та гэр бүлээ төлөвлөн босгож байгаа бол таны хамгийн том үүрэг бол хүүхдүүдийнхээ хувьд үлгэр дууриалал нь болох явдал юм.
Хэрэв аав амлалт өгсөн бол түүнийгээ хадгалж биелүүлэх ёстой. Хэрэв та амлалтаа хамгаалж чадахгүй бол өөрийн үгийг дэмий битгий урсгаарай. Хэлсэн үг хийсэн үйлдлийн батламж чинь таны амлалт юм шүү. Үгэндээ ямагт эзэн нь байх хэрэгтэй.
Хов жив хэзээ таслагддагийг мэдэх үү.Аавуудад хов жив ярих үед. Яг тийм л байх ёстой. Та бол хөдлөшгүй нэгэн.
Хэн ч залхуу хойрго эсвэл үргэлж байдаггүй нэгнийг хүндлэхгүй. Гэр бүлийн бүх арга хэмжээг зохион байгуулахад орж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хором бүрийг алдалгүй ашиглаж байх хэрэгтэй.
Гэр бүл өөрийнх нь үнэт зүйл гэдгийг мэддэг учраас тэд хэзээ ч анхаарлаа алдаж сулруулж өөр зүйлд хэт шунан дурладаггүй .
Энэ бол дан ганц бие тэнхээний хувьд биш. Оюун санаа сэтгэл зүйн хувьд маш хүчирхэг байх нь зүйтэй. Бид үргэлж л өрсөлдөж байдаг хорвоод амьдарч байгаа учраас та хүчирхэг өрсөлдөгчдийн нэг байх ёстой.
Дээрх шинжүүдийг бүгдийг нь чаддаггүй юмаа гэхэд зах зухаас нь өөрийн зан суртахуун үйл хөдлөлд шингээхийг хичээгээрэй.
Бүх аавууд болон ирээдүйн сайн аавууддаа. Амжилт Хүсье!
Аавууд үргэлж шилдэг нь байх болно!