Addicted2succes.com-н үндэслэгч, амжилттай бизнес эрхлэгч JOEL BROWN-ы бэлтгэсэн "амжилтанд хүргэх 7 сая долларын дадал" гэсэн зөвлөөгөө болон ярилцлагаас хүргэж байна.
Та өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг анх хэзээ ухаарсан бэ?
Би 7 настай байхдаа сагсанбөмбөгт дуртай байх үедээ мэдсэн. Ээж маань надад Rare Air хэмээх домогт Майкл Жорданы намтар номыг авч өгч байсан юм. Уг номоороо Майкл Жордан намайг өөрийн ертөнцөөрөө аялуулсан.
Тэрээр өөрийг нь урамшуулдаг байсан түүх, өөрийн мэдэрдэг байсан сэтгэл хөдлөл, бүтэлгүйтлүүдийг хэрхэн орхиж давж туулж байсан болон хэрхэн өөрийн хүсэл мөрөөдлийг нээж байсан талаараа хуваалцсан юм.
Энэ ном намайг үнэхээр гайхшруулж дотор байгаа гал минь дүрэлзэн асах шиг болсон. Бага насны минь баатар яг л надтай хамт байж, өөртэйгээ хэрхэн ажиллах, хэрхэн өөрийнхөө сайн болгоныг нээх талаар зааж байгаа мэт санагдаж байв. Би энэ номыг өглөө бүр сургуульдаа явахаас өмнө уншиж өөрийгөө тухайн өдөрт бэлдэж идэвхижүүлдэг байв.
Номоо уншиж дууссны дараагаар “Халаасны мөнгө хийх 20 арга” болон “Баян аав, Ядуу аав” зэрэг өөр номнуудыг уншиж эхэлсэн. Өөрийгөө идэвхижүүлэх энэхүү хуваарийг би өөрийн өглөө бүрийн зуршил болгосноор миний итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэл болон хүсэл тэмүүлэл ундрах болсон юм.
Би тэдгээр өндөр амжилтанд хүрсэн хүмүүс шиг болохыг хүсч өглөө бүр эртлэн босч, өөрийн зорилгоо тодорхойлон шинэ чадвар мэдлэгүүдийг чадахынхаа хэрээр сурч эхлэв.
Хожим нь би өөрийн мэдэлгүй хийсэн эерэг үйлдлүүд маань намайг олон тооны ажилтанд хүргэснийг ойлгосон юм: Радио шоу хөтөлж, бичлэгийн гэрээнүүд хийж, өндөр цалинтай тушаалд дэвшиж, дэлхийн хэмжэээний мэргэжилтнүүдээр хичээл заалгуулж, өөрийн шүтэн бишэрдэг ододтой уулзаж, дэлхийн хамгийн шилдэг өөрийгөө хөгжүүлэх вэбсайтын нэгийг бүтээж, олон сая долларын саналуудыг өөрийн бизнест авч мөн сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарах болсон юм.
Энэ бүхнээс надад хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлж амжилтанд хүрч байгааг мэдэх юмсан гэсэн бодол төрсөн бөгөөд сүүлийн 4 жилийн хугацнаад олон зуун бизнэс эрхлэгч, зохиолч, урлагийн одод, дасгалжуулагч болон саятангуудтай уулзаж юу тэднийг өдөр бүрийн нэгэн хэвийн нөхрөөс супер амжилтанд хүрсэн нэгэн болгож байгаа талаар ярилцаж тодоруулах болсон юм.
Эдгээр ярилцлагуудаас олж мэдсэн зүйл маань гэвэл нийт амжилтанд хүрсэн хүмүүсийн нууцын 90 хувь нь байнгын идэвхтэй үйл хөдлөлүүд буюу бидний хэлдэгээр ДАДАЛ байсан юм.
Иймээс уг нээлтийгээ илүү дэлгэрнгүй болгохын тулд яг ямар дадал болох талаар илүү лавлаж эхэлсэн юм. Эдгээрийн хариулт нь дараах 7 сая долларын дадал юм:
Өндөр амжилттай хүмүүс хийх зүйлсийнхээ жагсаалтыг орой бүр хоолны өмнө эсвэл унтахын өмнө бичиж дараа өдөртөө бэлддэг байна. Жагсаалтаа чухлаас нь эхлэн дарааллуулах нь бүтээмжтэй байхын нууц нь байна.
Хийх алхамууд: Супер амжилтанд хүрсэн хүмүүс өөрийн хийх зүйлсийн жагсаалтаа дугаарлаж дадал болгосон байдаг. Үүнийг та ч мөн хийж болно. Хамгийн чухал ажлын урд томоо гэгчийн 1-г бичих эсвэл ОД-г өглөө гэхэд хамгийн эхэнд хийх ажлынхаа урд нь тавина тэгээд л дараагийн ажлуудыг чухал байдлаар нь үнэлж дугаарлна. Маш энгийн байгаа биз.
Амжилттай хүмүүсийн 90% нь ямар нэгэн байдлаар бие, сэтгэлээ төвлөрүүлэх эсвэл эрүүл мэнддээ анхаарсан үйлдлүүдэд өдөр бүрийнхээ тодорхой хэсгийг зарцуулдаг байна. Бясалгал хийх нь таныг амжилттай байхад туслах түгээмэл дадлуудын нэг юм. Амжилттай бизнес эрхлэгчдийн нэг Deepak Chopra-н хэлснээр бясалгал хийх нь унтаж амарснаас илүү сайн бие, сэтгэл санааг амраадаг бөгөөд бага зэрэг зүйрмэглэснээс хоёр дахин үр дүнтэй гэжээ.
Хийх алхмууд: Нийтлэг хийдэг дасгалууд:
05-10 минут – Амьсгалын дасгал
15-20 минут – Бясалгал хийх
20-30 минут – Эрүүл хоололт
20-60 минут – Дасгал хийх (gym-д явах, гүйх, алхах, усан сэлэх, дугуй унах, йога хийх)
Тэдгээр ярилцлага авсан амжилтанд хүрсэн хүмүүсийн 85% нь өөрсдийн зорилго, төлөвлгөө болон амжилтын алсын харааг тогтмол бичдэг байна. Тэд өглөө бүр хамгийн түрүүнд зорилго зорилтуудаа бодож, тухайн өдөр тулгарч болох зүйслүүддээ өөрийгөө бэлтгэдэг байна.
Саятан бизнес эрхлэгч Grant Cardone бүр өөрийн зорилгыг өдөрт олон удаа 10 дахин бичиж өөрийн хүсч буй хүсэлдээ өөрийгөө төвлөрүүлдэг талаар дурьдсан юм.
Хийх алхамууд: Deepak Chopra-н хэлснээр өөрийн зорилгыг тодорхойлохдоо дараах зүйлсийг анхаарахыг захисан юм.
Аливаа зүйлд талархаж баярлаж, байнга эерэг байдлаар асуудлуудад хандаж байх нь өндөр амжилттай байхын нийтлэг зүйл юм. Хамгийн өндөр борлуулалтай номын зохиолч, тархи мэдрэл судлаач Joe Dispenza-н хуваалцсан маш гайхалтай үнэн нэгэн зүйлийг хуваалцсан юм.
“Хэрэв ямар нэгэн эерэг зүйлсийг хэлэх гэж байгаа бол жишээ нь “Надад маш том боломж байгаа, би бол гайхалтай, намайг хэнч зогсоож чадахгүй”, гэвч таны сэтгэл зүйн байдал айсан түгшсэн байгаа бол, таны бие эсрэг байдлаар ажилладаг.
Бодол нь таны тархины хэл бол сэтгэл зүй, мэдрэмж нь биеийн хэл юм. Таны тэдгээр бодлууд сэтгэл зүй таны айдастай адил биш учраас алга болох болно.
Хэрэв хүн талархсан баярласан байдлыг мэдэрч, мөн түүнийг байнга сэтгэлээсээ хэрэгжүүлж, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн эерэг зүйлс болох “Би бол гайхалтай, хүчтэй, Хэнч намайг зогсоож чадахгүй” зэрэг зүйлсийг хэлэх үед автономик мэдрэлийн системтэй нийлж ажиллах ба энэ нь жинхэнэ хүчийг бий болгодог.
Тиймээс талархаж баярласан байдал маш хүчтэй бөгөөд сүүлийн үед маш олон хүн үүнийг хүлээн зөвшөөрсөөр байна.
Хийх алхамууд: Өдөрт 3 удаа өөртөө болон өөрийн найзууд, хамтрагч нартаа баярлаж талархснаа илэрхийлж байгаарай. Ямар нэгэн өөрт тань тусалсан болгон танд энэ эерэг дадлыг бий болгоход туслах болно.
Гэвч өрийн талархалаа хуваалцахын нууц түлхүүр нь: Та яагаад баярлаж талархаж байгаагаа батлах ёстой, энэ нь үр дүнг нь илүү хүчтэй байлгах болно.
Тэгэхээр та баярлаж талархаж байгаа бол жишээ нь дараах байдлаар хийгээд үзээрэй: “Би өөрийн амьдралд хамтрагчтай байгаадаа талархаж байна учир нь тэр хэзээд намайг дэмжиж, ямар ч үед намайг хүсэл мөрөөдлөө дагахад минь зоригжуулж байдаг юм.”
Энэ таньд яагаад гэдгийг нь сануулж, зүгээр л өнгөн хэсгийн мэдрэмжээс илүү гүн гүнзгий танд мэдрэгдэх болно.
Супер амжилттай хүмүүс шинэ ур чадварыг сурах, практик ач холбогдолтой номнуудыг унш, хэрэгтэй ярилцлага, мэдээллүүдээ сонсох зэрэг суралцахад маш ихээр төвлөрдөг. Алдартай номын зохиолч, манлайлалын сургагч Simon Sinek хэлэхдээ:
“Миний ажил хэзээ ч дуусдаггүй, бид мэдээ орохоосоо л суралцахад тэмүүлж төрсөн бөгөөд хэн ч хэзээ жинхэнэ мэргэжлийн болдоггүй. Хэн нэгэн би бол ямар нэгэн зүйлд мэргэжлийн гэж өөрийгөө хэлвэл, тэр хүн бүх зүйлийг мэдэж чадахгүй гэсэн бодлоор өөрийн оюун бодолд хаалт үүсгэсэн гэсэн үг юм.
Сурах зүйл хэзээ ямагт байсаар байдаг. Би өөрийгөө ямар нэгэн зүйлд жинхэнэ мэргэжлийн гэж хэзээ ч боддоггүй. Би үргэлж манлайлалын талаарх суралцагч байсаар байх болно. Бүх зүйл төгс биш, бүхий л суралцах зүйлс үргэлжилсээр байх болно.”
Хийх алхамууд: Хэрэв та 20 бүтэн нүүр нэг өдөр уншиж чаддаг бол эсвэл нэг цагийн урттай хичээл, ном сонсож чаддаг бол эдгээр нь жилд 36 гаран ном бүхий шинэ мэдлэгтэй тэнцүү юм. Гайхалтай биш гэж үү.
Амжилтанд хүрсэн хүмүүс “Таны сүлжээ хүрээлэл таны нийт үнэлгээг илэрхийлэх болно” гэдгийн утгыг мэддэг хэрэгжүүлдэг байна. Тиймээс тэд шинэ харилцаа холбоог бий болгох гүүрийг бий болгож, хамтан ажиллаж, бусдад туслаж, олон нийтийн арга хэмжээнд оролцож, эргэн тэдэнтэй харилцаж хэлсэн үгэндээ хүрдэг хүн болохоо харуулдаг.
Хийх алхам: Өдөрт нэг шинэ хүнтэй уулзаж танилцах эсвэл танилуудтайгаа эргэн холбогдож байх дадлыг бий болго.
Сүүлийнх боловч эцсийнх биш, долоо дахь дадал бол амжилттай хүмүүсийн байнга биелүүлдэг зуршил буюу долоо хоног бүр өөрийн зөвлөх, бизнесийн түншүүдтэйгээ утсаар холбогдох эсвэл уулзаж кофе уух зуур өөрсдийн амжилт, хийсэн бүтээсэн зүйлээ харуулж, хуваалцаж байх юм.
Хийх алхам: Өөрийн түвшний хэн нэгнийг олж бие биендээ өөрсдийн зорилгын талаар амлалт өгч, долоо хоногт нэг удаа утсаар эсвэл уулзаж өөрсдийн амжилт, асуудал, шинэ зорилго болон ямар шинэ зүйл сурсан талаараа нэгэндээ хуваалцаж байгаарай.
Энэ нь таньд өөрийгөө идэвхижүүлэхэд маш ихээр туслана. Хэрэв та өөрийн хүсэл зорилгоо дагаагүй дадлаа биелүүлээгүй бол хамтрагч дээрээ хоосон ирэх болно.
Таны харж байгаачлан зөвхөн ганцхан дадал таныг амжилтанд хүргэж чадахгүй. Өдөр бүрийн олон удаагийн давтан хийгдэх үйлдлүүд танд туслах болно.
Хэрэв эдгээр дадлууд танд бүгд шинэ бол хоёр эсвэл гурван дадлыг өөртөө бага багаар хэвшүүлэхээс эхлэхийг таньд зөвлөж байна. Энэ нь танд тийм ч хүнд биш байх боловч таны өдөр тутмын тань салшгүй нэг хэсэг болох болтол таньд таагүй санагдаж болох юм.
Хамгийн гол нь хоёроос гурван сар тасралтгүй хэрэгжүүлэх нь таны биеийг шинэ амьдралын хэмнэлийг бий болгож дадал болгох нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай. Өөрийн явцаасаа баяр хөөрийг мэдэрч, зугаатай байдлаар өөртөө дадлуудыг бий болгох нь таны бие махбодь болоод сэтгэл зүрхээ төвлөрүүлж байх нь мөн чухал юм.