3D принтер нийтийн хэрэглээнд орсноос хойш шинжлэх ухаанд маш том нээлтүүд, боломжийг бий болгоод байна. Яаж ч адилхан урлах боломжгүй зүйлсийг зөвхөн 3D принтерээр усны дусал мэт адил хийх боломжтой.
Kosair Хүүхдийн Эмнэлэг болон Louisville-ын Их Сургуулийнхан хамтарч бяцхан хүүгийн амийг аврахын тулд 3D принтер ашиглан зүрх бүтээжээ.
Хиймэл зүрх нь хүүгийн жинхэнэ зүрхнээс 1,5 дахин том болсон байна. Уг зүрхийг принтерт хийхэд 20 цаг шаардагдсан бөгөөд нийт зардал нь 600$ болжээ.
Анагаахын салбар болон инженерийн түүхэнд хийгдэж байгаагүй том нээлт болсон бөгөөд хүн төрөлхтөнд урт удаан амьдрах боломж нээгдэж байгаагийн нэг илрэл болсон байна.