Цаг сонгоход нилээн туршлага мэдлэг хэрэгтэй байдаг. Гэвч энэ удаад заавал тийм байх албагүй, бид илүү хялбар аргыг зөвлөх гэж байна.Та цаг сонгоход зүгээр л хугацааг яг таг заадаг байхад хангалттай бус, илүү нарийн төвөгтэй зүйл байдаг гэдгийг ойлгох болно.
Та нягтлан харахаасаа өмнө цөөн хэдэн асуултыг асуух хэрэгтэй. Миний худалдаж авах үнийн хэмжээ хэд байх вэ? Яг ямар зүйлд зориулж хэзээ зүүх гэж авах гэж байгаа вэ?
Таны сонгох цагны төрлийг нарийвчлан сонголт хийхэд тус болно. Хэрэв та 200.000₮-с хэтрэхгүй үнэтэй цаг худалдан авахаар шийдсэн бол үнэтэй цагны хэсгийг харж шүүрс алдах хэрэггүй. Хэрэв та офист зүүх илүү албаны цагийг хайж байгаа бол спортын цагны хэсгийг сонирхох хэрэггүй.
Ганц сонголт хийх зорилго дээр төвлөрөх хэрэгтэй. Албан ёсны дэлгүүрээс худалдаж авч байгаа эсэх, мөн таны цаг энгийн дэлүүрийн цаг байх уу? Эсвэл шигтгээтэй цаг байх уу. Хамгийн сүүлийн зүйл бол өөрийн бугуйндаа сайн брэндийн цаг зүүх үү? Дууриамал брэндийн цаг зүүх үү гэдэг сонголт юм.
Та хамгийн түрүүнд дээрх асуултанд өөрөө хариулсан бол өөрийн сонгох цагийг яг ямар цаг байх талаар ерөнхий ойлголттой болсон гэсэн үг. Wikipedia-р хайж цагны төрлийг мэдэж болно.
Аналог цаг нь илүү албан ёсны нүүрэн хэсэгтээ цаг минутыг харуулсан байх ба цагийг ром үсгээр тэмдэглэсэн байна.
Дижитал цагны дэлгэц LCD эсвэл LED, цаг минут нь тоогоор илэрхийлсэн байдалтай байдаг.
Аналог болон дижитал цагууд бүгд офис болон сагс тоглож байхад зүүх боломжтой.
Механик болон электроник функцтэй цагнууд өөрсдийн чанар болон үнээр тодорхойлогддог
Механик цагууд гараар түлхэж болохуйц жижиг түлхэгчтэй, зогсоох боломжтой байдаг. Зайгаар болон түлхэгчээр ажилладаг. Ийм цаг төдийлөн тийм үнэтэй байдаггүй.
Цагны гэр хүрээ нь ихэнхдээ төмөр, титан, алт, мөнгө, цагаан алтаар хийгддэг. Цагны нүүрэн хэсэг нь цагийг гэмтэхээс хамгаалах мөн нүүрэн хэсгийг бүрэн харуулахад оршдог. Ерөнхийдөө органик шилээс эхлээд энгийн шил хүртэлх материал мөн зурахаас хамгаалагдсан нийлэг сафир зэрэг төрлүүд байдаг. Аналог цагны төрөл ерөнхийдөө арьсан болон төмөр гэсэн 2 төрлийн сонголттой байдаг. Харин спорт цаг нь ихэвчлэн пластик оосортой байдаг.
Та яг тохирсон хосгүй цагийг худалдан авах шийдвэр гаргахаасаа өмнө нэг зүйлийг хүлээх хэрэгтэй.
Таны биед тохирч байгаа эсэх юм. Хэрэв таны бугуй их үсэрхэг бол арьсан цаг сонгох хэрэгтэй. Учир нь төмөр цаг нь таны бугуйны үсийг хавчин нааш цааш татан өвтгөдөг. Хэрэв таны гар маш том бол таны цагны деаметр хамгийн багадаа 50мм-с их байх хэрэгтэй. Жижиг гартай залуучуудын хувьд сонголт нь эсрэгээр буюу жижиг диаметрыг сонгох нь илүү зохимжтой.
Дараагийн шалгах зүйл бол зүүсэн үед цагны ирмэгүүд биед чинь хэрхэн зохицож байна. Цагны жин нь таны гарт эвтэйхэн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Цагаа зүүгээд гараа дээш өргөн мөн унжуулж үзэж шалгах хэрэгтэй.
Мөнгөлөг өнгийн цаг зүүсэн үед хар, саарал, мөнгөлөг, цэнхэр гэсэн өнгийн хувцаслалт маш сайн зохицдог. Алтан өнгөтэй цагны хувьд хүрэн, хилэн бор, бусад хөрс шороо байгалийн өнгүүд маш сайн зохицдог. Дижитал цагны хувьд илүү чөлөөт болон спорт бэлтгэлийн үед маш зохимжтой дэгжин харагддаг.
За тэгэхээр эдгээр зөвлөмжүүдийг дагасан байхад алзахгүй гэдгийг бид амлаж чадна, бидэнд итгэ! Гэхдээ та бусад эх сурвалжаас хайвал маш олон зөвлөмжүүдийг олж болох ч эдгээр зөвлөмж өөрт тохирсон хамгийн сайн цагийг сонгоход маш сайн тусалж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв танд илүү сайн цагны талаар зөвлөгөө байвал бидэнд мэдэгдэж коммент үлдээж болно. Бид таны тусламжийг авахдаа таатай байх болно.