Хорт хавдрын тухай бодлыг үлдэн хөө. Хэрэв эр хүн нойрны давтамж сайн тогтсон нойрны дадалтай бол түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлалыг 75% бууруулдаг болохыг нойргүүдэл ихтэй болон нойрны түвшин муу хүмүүстэй харьцуулсан судалгаагаар Харвардын Эрүүл Мэндийн факултетаас нотолсон байна. Мелатонин /нойрны даавар/ нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоох түүнийг эсэргүүцэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг байна.
Нойрны эм нь таны нойрыг хүрэхэд тусалж чадах ч түр зуурын арга юм. Хамгийн эхний арга бол нүдээ хэзээ аньж байгаагаас эхлэх хэрэгтэй. Орой бүр ижил цагт орондоо орж, өөрт таарсан тогтсон цагт босох мөн нойр хүргэх энгийн дасгалуудыг хийж болно. Орондоо орохоосоо өмнө утас, таб, компьютераа унтраах хэрэгтэй. Эдгээр энгийн тогтсон дадлыг хийгээд сурсан байхад нойр аяндаа хүрч хэмнэлтэй сайн унтаж амардаг болно. Та Амар! Эрч хүчээр цэнэглэгд! Илүү урт, удаан аз жаргалтай амьдар !