Сайн найзууд бол гэр бүл юм.
Тэд цагийг зугаатай өнгөрүүлдэг жирийн нэгэн нөхөд биш. Хэрэв хүсвэл амьдралын чинь бүхий л цаг хугацаанд хамт байх мөнхийн холбоог тэдэнтэй үүсгэж болно.
Хэдий гэр бүл, ахан дүүс, эхнэр, найз бүсгүй байсан ч сэтгэлийг чинь төдийлөн сайн ойлгож чадахгүй байж мэднэ.
Ихэнх хүмүүсийн нэг буруу зуршил бол найзуудаасаа сайн найз байх шаардлагыг хайж эхэлдэг явдал юм. Амьдаралын нэг ухаан бол авах гээхийн ухаан юм. Та өгч байж илүү ихийг авах эрхтэй болно.
Та дараах дүрмүүдийг сайн дагаж чадвал сайн найз байж чадна.
Зөвхөн өөрт ашигтай үед сэргээгддэг холбоо бол найзын холбоо биш зүгээр л амиа бодсон, хэн нэгнийг ашигласан харилцаа юм.
Найзын харилцаа бол харилцан ашигтай, илүү өгөөжтэй холбоо юм. Завгүй байсан ч тэдэнд цаг гаргаж байнга мэдээлэл солилцох боломжтой байх хэрэгтэй.
Хүн бүр өөрсдийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх үүрэгтэй. Учир нь бид найзууддаа нөлөөлөх хамгийн том хүч болж өгдөг. Хэрэв чамайг түлхэж байгаа бол тэдэнд зайг нь гаргаж өгөх хэрэгтэй.
Урмаар тэтгэх нь чиний хийж чадах хамгийн том тус байж болох юм. Зарим хүмүүсийн хувьд өөрийн атаач занд хөтлөгдөн найзынхаа урмыг хугалах үл тоох зэрэг найзыгаа хорлосон үйлдэл хийх хандлагатай байдаг. Сайн сайхан зүйлийг дэмжин найзаасаа сайхан инерги авч сайн инергийг би болгон хуваалцаж байх нь зүйтэй.
Ямар нэгэн асуудал байгаа бол шууд түүнтэйгээ нүүр тулан ярилцах хэрэгтэй.
Найз чинь чамайг тайлбарлаж өгөхөөс нааш буруу зүйлийг хийсээр байх болно.
Ярихаас илүү сонсох нь хувь хүн болон найзуудын хувьд маш чухал.
Муу муухай зүйл тарааж байдаг хүнд хүмүүс дургүй байдаг. Учир нь тэднийг инерги сорогчид гэдэг. Хүний төрөлх чанар сайн сайхан зүйлрүү тэмүүлдэг учир муугаас илүү сайныг түгээгч бай.
Наайлдамхай нэгэнд бүгд дургуй байдаг. Хэрэв найзад чинь цаг зав байхгүй байгаа эсвэл боломж муу байгаа бол хоргоож залхаагаад байх хэрэггүй. Гэхдээ хэзээ ч чамд цаг зав гаргадаггүй царайгаа ч харуулдаггүй бол тэр үед чи ухаарах болно “миний бодож байгаа шиг сайн найз биш” гэдгийг.
Найзууддаа өөрийн хил хязгаарыг эвдэхийг зөвшөөр. Тэдэнтэй илэн далангүй байх хэрэгтэй. Тэдний юу сонсохыг хүсэж байгааг биш юу хэлэх хэрэгтэй хамгийн чухлыг нь хэлж байх нь чухал.
Түүний харилцааны талаар, ажлын талаарх өөрийн бодож байгаа гарц, арга зам, хувилбар зөвлөгөөг ямар нэгэн хаалтгүйгээр хэлж сурах.
Нууцаа хуваалцана гэдэг бол хамгийн том зүйл.
Тэдний нууцыг хэзээ ч, бүр хэзээ ч битгий задруул. Хэрэв нэг удаа задруулж итгэл алдсан бол үүнийг эргүүлж олоход маш хүнд байдаг. Хамгийн гол учир нь хагарсан итгэлцэл буцаж бүтэн болоход хэцүү.
Таны найз үргэлж бусдыг хатгаж байдаг нэгэн биш бол үүнийг хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү биш. Найз руу чинь дайрч давшлах, халдах үед тэдэнд туслахад байнга бэлэн бай.
Нөхөрлөлөө хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол найзынхаа эксээс хол байсан нь дээр. Найзын чинь өмнөх харилцаанд хэн ч хаясан бай үүнтэй хутгалдах хэрэггүй. Бүх зүйл буруугаар эргэж амьдралд ганц тохиох найзынхаа сэтгэлийг сэвтээж ан цав гаргаж мэднэ.
Цаг зав амжихгүй байсан ч өөрийн гэсэн дүрмэнд захирагдаарай.
Хариу нэхсэн тусламж бол тусламж биш солилцоо юм. Найздаа чин сэтгэлээсээ хариу нэхэхгүй тусалж сурах хэрэгтэй.
Тэдний өмнө ямар нэгэн ялагч болж жүжиглэх, өөрийгөө гайхуулах шаардлагагүй. Жинхэнэ найзууд чиний юу санал болгох чинь чухал биш чи хэн бэ гэдэг нь л чухал.
Үнэхээр чамд муу нөлөөлөл үзүүлж толгойг чинь байнга ядаргаа, стресс-т оруулаад байдаг бол өөрийн зайг барих нь зүйтэй. Зайгаа барьж чадахгүй бол нэг л өдөр чи өөрөө муу нөлөө үзүүлдэг сөрөг нэгэн болж мэднэ.
Найзыгаа бусад эмэгтэйчүүдтэй танилцахад тусалж хөгжөөнтэй байдлыг бий болгох, цагийг зугаатай өнгөрүүлж чаддаг бай. Найзынхаа сонирхож байгаа бүсгүйг булаах гэж оролдох хэрэггүй.
Өөрсдийн мэдээлэл санаа бодлыг хуваалцаж харилцан ойлголцож нэгдсэн дүгнэлтэнд хүрэх. Ингэснээр та 2-ын мэмдлэг ойлголт 2 дахин нэмэглэх болно. Найзуудтайгаа үүсгэсэн ийм харилцаа байнга өсөн дэвших өргөн боломжоор дүүрэн байдаг.