1. Домогт Nick Wooster-н инстаграм гайхалтай сонголт байх болно. Түүний нэрийн хуудас болсон брэнд загварууд бүхий л талаараа таныг татах болно.
2. StayClassic-н Tim Melideo таньд сонирхолтой шинэлэг өдөр тутмын загварыг бага зардлаар бий болгоход туслах болно. Түүний инстаграмаас та шилдэг загваруудыг болон мөн гайхалтай зургуудыг харах боломжтой.
3. EJ Samson-г дагаарай гэхдээ энэ хуудас маш их атаархалыг төрүүлэх болно. GQ-н хуучин загварын эрхлэгч (одоо Hearst-н залуусын группын тэргүүн) таны мөрөөдлийн хувцасны шүүгээнээс ч илүү галзуу цуглуулага бий. Тэрээр үүнийгээ өөрийн хуудсаар дамжуулан бусдад загвар хувцаслалт нь үлгэр дуйралал болгох үүднээс хүргэдэг байна.
4. Bruce Pask нь загварын ертөнцөд домог болсон кареертай. Түүний хувийн инстаграм хуудас нь New York Times сэтгүүлийн хуучин загварын эрхлэгчийн өөрийн гайхалтай загвар амьдралыг харуулах болно. Ноосон хүрэм жинсен яакийг хэрхэн хослуулсныг нь эндээс харж болно.
5. Justin Livingston, scoutsixteen.com, залуучуудын загварын вэбсайтын цаадах амжилттай залуу. Түүний хуудас нь түүний олонд танигдсан блогийн салшгүй хэсэг юм. Тэрээр өөрийн блогийн постууд мөн NYC-н догь зургуудыг постолдог.
6. themetro-man.com-н инстаграм хуудас болон блог та бүхэнд гарцаагүй таалагдах болно. Та дэгжин хувцаслалтын санаа авахыг хүсвэл, эрчүүдийн загварын ертөнцийн мангасуудын нэг Moti Ankari мөн таньд туслах болно.
7. Marcel Floruss бол загварт дуртай, өөрийн загварын бий болгож бусдад түүнийгээ хуваалцдаг Нью-Йоркд дах Герман мэргэжилтэн. Тэрээр өвөрмөц содон Европ имиджийг инстаграм болон өөрийн блог onedapperstreet.com-р дамжуулан таньтай хуваалцах болно.
8. Adam Gallagher-н маш сайн хувийн блог iamgalla.com-н мэдээллүүдийг нь инстаграмаас нь авах боломжтой. Тэрээр энгийн бөгөөд дэгжийн загварын хослолууд болон аялалын мэдээллүүдийг мөн таньд хүргэх болно.
9. Thepacman82-г хөтөлдөг залуу Phil Сohen бол мэргэжлийн стилист биш. Гэвч түүний гайхалтай, энгийн бөгөөд хялбар хувцаслалтуудыг хослуулах чадварыг харуулсан зургуудыг инстаграмаас нь харж болно.
10. Dressed Chest таньд эрчүүдийн дэгжин загвар хувцаслалтыг ердөө нэг өнцгөөс нь харуулах болно. Бүхий л зургууд нь гайхалтай зохицсон цамц, зангиа, хүрэм болон пиджакыг харуулсан цээжний зураг байх болно.
11. Загвар өмсөгч Johannes Huebl загвараа өөрөө бий болгодоггүй ч тэр үргэлж сайхан харагддаг. Тэрээр өөрийн хуудсаараа гайхалтай загваруудыг таньтай хуваалцах болно.
12. Хэдийгээр Jonathan Daniel Pryce өөрөө эрчүүдийн загварын нүүр цариа биш ч гэсэн тэрээр загварлаг эрчүүдийн зургийг авдаг зурагчин. Түүний загварыг олж харах хосгүй авъяасыг энэхүү инстаграмаас олж хараарай.
13. Euroman сэтгүүийн загварын эрхлэгч Frederik Lents Andersen Европ хэв маягын загварын гайхалтай бүтээлүүдийг инстаграмаараа дамжуулан таньд хүргэх болно.