Таны бүх мэдрэмж доод цэгтээ хүрч өтгөн харанхуйд унан, хар хөшигний араар орох үе байсан байх. Хуурагдсан ч юм шиг, бүх зүйл хоосон мэт санагдах тэр л үе. Та гэрэл гэгээг хүсээгүй учир сүүдэрт зогсож байна. Сэтгэл гутрал болон депресс нь таныг ийм байдалд оруулдаг.
Чиний үүнд буруугүй. Буруутай болохоор ийм мэдрэмжтэй байгаа юм биш. Философичдын судалснаар хүмүүс сэтгэл зовинол болон сэтгэл хөдлөлийн өвчлөлийг ялгаж чаддаггүй. Аль аль нь тархинд нөлөөлдөг. Үүнээс үүдэлтэй бие махбодод хэцүү хүнд мэдрэмжүүд төрж учир нь олдохгүй өвчлөлүүдтэй нүүр тулдаг. Сэтгэл гутралыг огт тоохгүй байх нь таныг улам ч хүнд байдалд оруулдаг.
Бидний дунд байгаа хэн ч гэсэн ийм байдалд үргэлж орж байдаг. Үүнийг хайхрахгүй байх гэсэндээ ихэнх хүмүүс элдэв муу зуршилд автдаг.
Хэн нэгэнд дотроо уудалж гарах арга замыг хамтдаа хайж болно. Эсвэл ийм байдалтайгаа тэмцэж болно. Тархи чинь ямар нэгэн юманд төвлөрч бодлогошрох цаггүй бол үүнээс сангижирах нэг гарц болдог. Өөрийгөө ямраар мэдэрч байгаадаа биш өөр зүйл дээр илүү төвлөр. Чиний муу бодол чамайг хөөрхийлөн, яг тэр цэгт чинь мөнх гацаах гэж оролддог. Харин түүнд боломж битгий олгоорой. Сэтгэл гутралаасаа зугтах бус түүнтэй нүүр тулан тархиа захирах хэрэгтэй. Бидэнтэй адил ийм сэтгэл санааны зовиуртай хүн бүр л тулдаг. Гэхдээ үүнийг давж эерэгээр шийдэж чадсан нь цөөн байдаг.
Сэтгэлийн зовинол
Депресс
Дээрх шинж тэмдгүүд байнга илрээд эхлэвэл тусламж хай, сэтгэл зүйн эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Ямар нэгэн юманд үнэхээр их дурлан түүнд цаг заваа зарцуулаад ирэхээр ямар ч хүн сэтгэл санааны гутралаас ангижирч чадна.
Та ганцаархнаа сэтгэл гутралд ороод байгаа юм биш. Хүн бүрт л байдаг. Хүмүүс сэтгэл хөөрсөн байдалтай аль эсвэл гуниж гутарсан байдалтай байдаг. Сэтгэл санааны энэ 2 туйлын хооронд солигддог. Тодорхой түвшинд эдгээрийг барьж сурах хэрэгтэй. Хэт хүндрүүлж өөрийн амьдралын хэмнэлээ үгүй хийх хэрэггүй.
Бурхнаас өгсөн нэг бэлэг бол оюун ухаан. Гэхдээ сэтгэл гутралыг ч гэсэн мартаагүй бололтой. Та дэлхий дээр шаналаад байгаа цорын ганц хүн бол та биш гэдгийг ойлго. Хэт газар авхуулалгүй сэтгэл гутрал хямралыг давж сураарай.