Хайди Клум загварын бизнес хичнээн их хувьсаж байдаг талаар дурдсан байдаг. Нэг өдөр чи хамгийн эрэлттэй байж болох ч дараа нэг өдөр чамайг хэн ч сонирхохгүй байж болно. Энэ бол загварын бизнесс.
2014 онд ямар 15 модель хамгийн их эрэлттэй байж хамгийн өндөр орлого олсон бэ?
Burberry-ын нүүр царай болсон бөгөөд Mulberry, DKNY болон La Perla-тай гэрээтэй ажиллаж байна. Тэрээр Justin Bieber, Harry Styles нартай романтик харилцаа үүсгэж байжээ.
Тэрээр нас дээр гарсан модел гэгддэг ч олдог орлогоороо өөрийн эрин үе нь дуусах болоогүйг илтгэсээр байна. Тэрээр 31 настай юм. Жилийн онцлох 100 моделын нэгээр тодорч байжээ. Yves Saint Laurent Paris, Hugo Boss, 7 for All mankind Salvatore Ferragamo болон Elie Saab’s зэрэг үнэртэнгийн нүүр царай болон ажиллаж байна.
Шинэ өсч байгаа моделуудын нэг бол Jordan Dunn юм. Maybelline, Burberry English Rose зэрэг косметикын бүтээгдэхүүний нүүр царайгаар ажилладаг.
H&M, Target, Express болон Top Shop гэсэн дэлгүүрүүдийн моделоор ажиллаж байгаа. Мэдээж Викториа Секреттэй урт хугацааны гэрээтэй ажилдаг. Энэ бүх ажил нь түүнд 2014 оны хамгийн ашиг орлоготой моделуудын тоонд орохуйц орлогыг бий болгожээ.
Викториа Секретын голлох моделуудын нэг. Тэрээр оны хамгийн сайхан үсээ засуулдаг моделоор шалгарсан байна 2014 онд. Taylor Swift хамгийн сайн найз маань Клосс хэмээн нэгэн сэтгүүлийн ярилцлаганд дурдсан байдаг. Түүний нийгмийн нэр хүнд бусад моделуудыг бодвол маш өндөрт байдаг.
40 насан дээр эмэгтэй хүн хэрхэн гэрэлтдэгийг түүнээс л олж харах боломжтой. Тэрээр Estee Lauder, Massimo Dutti болон Jones New York зэрэг брэндүүдтэй урт хугацааны гэрээтэй ажилдаг.
Calvin Klein-ы үнэртэнгийн нүүр царайгаар ажилдаг. Мөн европын дотуур хувцас үйлдвэрлэдэг Этам болон Guerlian cosmetics-той гэрээтэй ажилдаг. Тэрээр одоо 32 настай юм.
Estee Lauder-тай хамтарч ажилладаг. Мөн Викториагийн сахиусан тэнгэрийн нэг юм.
Түүний орлого 2015 онд ч мөн өсөх төлөвтэй байгаа.
33 настай Алессандра-ын карьер ид оргил үедээ яваа юм. Викториагаас гадна H&M болон PIKNKO нартай гэрээтэй. Сайн ээж, амжилттай бизнесс эмэгтэй бол Алессандра Амбросио.
Хятадаас гаралтай хамгийн анхны бөгөөд хамгийн амжилттай яваа модел бол Лиү Вен юм. Estee Lauder, Espririt, H&M, Calvin Klein, Coach, Tory Burch болон Lane Crawford зэрэг брэндүүдтэй хамтарч ажилладаг.
Нийгмийн сүлжээнд хамгийн өндөр нэр хүндтэй моделуудын нэг бол Miranda Kerr юм. Wonderbra, H&M, Swarovski, Reebok, Mango, Shop Style зэрэг брэндүүдтэй гэрээтэй ажилдаг.
Бага зэрэг махлаг биеэрээ бусдаас ялгарч чаддаг фотомодел бол Кейт Аптон. Жил бүр эрчүүдийн хүсэмжит эмэгтэйгээр тодордог нь түүний дур булаам төрхтэй холбоотой. 2012-2014 онд Sports Illustrated сэтгүүлийн нүүрийг чимж байна. Bobby Brown косметикын брэндтэй гэрээтэй ажилдаг.
David Yurman болон Rimmel зэрэг өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийн брэндийн нүүр царайгаар ажилладаг. Тэрээр маш удаан өндөр орлоготой моделуудын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Викториа Секретын гол сахиусан тэнгэр тэрээр өдгөө 33 настай юм. Түүний харц моделын гайхалтай жүжиглэлтүүд нь эрчүүдийн сэтгэлийг эзэмдэхгүй байхын аргагүй юм. Maybelline-тай гэрээтэй ажилдаг.
L’Oreal, H&M, Emilio Pucci, Miu Miu, Calvin Klein-тэй гэрээтэй ажилдаг. Тэрээр өөрийн кашмерийн брэндийг бий болгосон билээ. Түүнийг ажлын донтон гэж найзууд нь шоглодог байна. Өдгөө 29 настай юм.
Тэрээр хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээс гадна хамгийн өндөр орлого олдгоороо бусдыг гайхшруулж чаддаг. Викториагаас гадна H&M, Chanel, Pantene зэрэг брэндүүдтэй томоохон гэрээтэй ажилдаг. Өөрийн Hope нэртэй дотуур хувцасны брэндтэй.