Та эрхтэн томруулна, уртасгана, өргөн болгоно гэсэн зар сурталчилгаа харж байсан байх. Зарим аргууд нь үнэхээр аюултай. Гэхдээ иймэрхүү зүйлийг яг туршиж үзсэн нь цөөхөн.
Том эрхтэнтэй байх, сайхан секс хийх 2 тийм ч их хамааралтай биш
Судалгаагаар эрчүүдийн эрхтнээс илүү секс хийх ур чадвар маш чухал нөлөөтэй байдгийг илрүүлжээ.
Дундаж урттай эрхтний талаарх баримт:
- Судалгаагаар эмэгтэйчүүдийн 85% нь хосынхоо эрхтний хэмжээнд сэтгэл хангалуун явдаг.
-
- Эрхтний хэмжээний судалгаагаар дундаж эрхтний хэмжээ 7-10 гэж гарсан.
Гэхдээ секс хийхэд эрхтний уртаас илүү өргөн нь чухал байдгийг эмэгтэйчүүдээс авсан судалгаагаар илрүүлсэн байна.
Эрхтэн томруулах аргуудын талаарх бүх зүйл:
Ерөнхийдөө ихэнх бүтээгдэхүүнүүд нь урт хугацаанд хэрэггүй зүйл байдаг. Гэхдээ хамгийн их рекламддаг дараах бүтээгдэхүүний талаар үнэнийг өгүүлье.
- Эм болон тос: Ихэнх нь байгалийн гаралтай бөгөөд эрхтэнг урт хугацаанд өсгөнө гэдэг боловч батлагдсан зүйл байдаггүй. Ихэнх ийм төрлийн эм нь гаж муу нөлөө үзүүлэх магадлалтай.
- Вакум байдлаар соруулах: Ийм соруулалт нь цусыг эрхтэнрүү их хэмжээгээр шахахад маш сайн туслагч болдог. Гэхдээ эрхтэн түр хугацаандаа том байдаг. Үүнийг урт хугацаанд хэрэглэх нь эрхтэн чинь уян налархай болж, босох тал дээр асуудалтай болгоно.
- Дасгал: Jelq гэдэг гараар сунаах дасгалыг урт хугацаанд дасгал байдлаар хийхэд уртасгахад тустай гэдэг боловч үйлчилдэг эсэх нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Гэхдээ бусад аргыг бодвол гарандаа итгэж байгаа болохоор илүү аюулгүй.
- Сунаагч: Эрхтэнг татаж сунааж байлгах маягаар сунаах арга. Энэ арга нь хичнээн удаан хийсэн ч хамгийн дээд талдаа 1-2 см сунаах боломжтой юм. Гэхдээ маш нарийн сайн бодож арга техникийн дагуу хэрэглэх хэрэгтэйг зөвлөжээ.
- Эрхтэн залгах: Эрхтэнд холбоос хийж биеийн өөр хэсгээс арьс авч хийх. Ингэж уртасгахад эрхтэн том урт болж болох ч боссон үед нь гараараа барьж байхгүй бол ямар тогтворгүй байдаг талтай.
- Эрхтэнд силикон шахах: Энэ бол бүх аргаас хамгийн хор хөнөөлтэй нь учир хэзээ ч бүү туршаарай гэж зөвлөе.
Харин эрхтэнд чинь жинхэнэ тус болох дараах зөвлөгөөг хүргэе
Дараах аргууд нь маш аюулгүй, үр дүнтэй учир хэрэглээд үзээрэй.
- Хамтрагчтайгаа ярилц:
- Хэт битгий таргал: Их гүзээтэй болоод ирэхээр таны эрхтэн их жижиг мэт харагддаг ба сексын үед амьсгаадаж ядрах байдлыг ихэсгэдэг. Ядарна гэдэг нь эрхтний босоо байх хугацааг багасгана гэсэн үг.
- Умдагны үсээ байнга тордож янзалж бай: Их үстэй байх нь эрхтний хэмжээг бууруулж харагдуулдаг. Тиймээс эрхтнийхээ үсэнд анхаарал хандуулах нь чухал шүү.
- Зөвлөгөө ав: Эрхтэн чинь асуудалтай гэж боддог болсон бол хамгийн эцсийн арга нь эмч сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад буруудах зүйлгүй.
Эрчүүдийн эрхтнээ том болгох гэсэн шалтгаан бол хамтрагчдаа илүү таашаал мэдрүүлэх гэсэн нэг зорилготой байдаг. Та хосоо бодохоос гадна өөрийгөө бодож байгаа бол илүү эрүүл аргыг сонгож байгаарай.