Хорьж болдоггүй хорин насанд гэрлэлтийн жинхэнэ оргил үе үргэлжилдэг . Facebook хуудсаар тань аз жаргалтай хосуудын сүй тавилт, гэрлэлтийн талаарх зургууд дүүрч, эхлээд таны шүтлэгтэй найзууд дараа нь удаан үерхсэн их сургуулийн хосууд гээд л урт жагсаалт үргэлжилсээр. Үүний дараа тэдний бяцхан үрсийн талаарх мэдээлэл хөвөрсөөр. Гэхдээ гэрлэхэд хамгийн төгс нас 30 нас бөгөөд дараах 10 шалтгаантай .
Тухайлбал өмнө нь та юунд татагдаж, юу хүсч байгаагаа төдийлөн сайн мэддэггүй байсан учраас янз бүрийн зүйлийг туршиж үзсээр ирсэн. Ингэж явсаар эцэст нь та бяслагны омлетыг хамгаас илүү хүсч байгаагаа мэдэх бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун үлддэг. Тэгэхээр өөртөө цаг гаргаж, өөрийн хүсч байгаа бяслагны омлеттойгоо л гэрлэх хэрэгтэй.
Одоогийн эдийн засгийн их хямралын үед 30-с доош насны залуучуудын бараг дийлэнх хувь нь өөрийн гэсэн байргүй байгаа бөгөөд хөрөнгөтэй айлын хүүхэд л биш бол энэ асуудлыг шийдэхэд төвөгтэй.
Хориод насны залуусын хувьд ажилд орсон эхний 5 жил маш их хүчин чармайлт шаарддаг . Үүн дээр нэмээд өөр нэгний амьдралыг авч явна гэдэг ажил мэргэжлийн өсөлтөнд яриангүй сөргөөр нөлөөлдөг. Харин 30 гараад ирэхээр энэ бүгд тийм ч том асуудал биш болдог.
Ах минь 16 наснаасаа хойш үерхсэн бүсгүйтэйгээ 23 насандаа гэрлэж байсан юм. Харамсалтай нь тэд 30 хүрээд л салцгаасан. Гол учир нь миний ах гэрлэснээсээ хойш их өөрчлөгдөж, огт өөр хүн болчихсон. 20 нас гэдэг бол яриангүй өөрийгөө таньж мэдэж, хөгжиж дэвших үе.
Хэрэв та цор ганц нэгнийг хайж байгаа бол 30 нас бол яг тохирох үе. Энэ насанд хүмүүс юу хүсч, юу мэдэрч байгаагаа чөлөөтэй илэрхийлж, өөрийнхөөрөө байхаас санаа зовохоо больдог. Өөрөөр хэлбэл өөрийнхөө яаж харагдаж байгаагаасаа илүү өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээ мэддэг болсон байдаг.
Эмэгтэйчүүд эрчүүдээс эрт гэрлэдэг. Өөрөөр хэлбэл та 60 настай байсан ч Bentley унаад залуухан модел бүсгүйтэй гэрлэж чадна гэсэн үг. Үүнээс гадна та эрт гэрлээгүй учраас салалтын дараах зовлонтой учрахгүй.
Эрчүүд гэрлэсний дараа сексийн чадвараа буурахвий гэж эмээцгээдэг. Гэхдээ та өөртэйгөө чацуу 30-д насны бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн бол яг л түүний сексийн оргил үед гэрлэж байна гэсэн үг юм. Үнэхээр азтай.
Гэрлээд удаагүй байгаа 35 настай Жое хэлэхдээ ”Би үргэлж үүргэвчээ аваад дэлхийг тойрон аялахыг хүсдэг байсан. Өмнө нь надад үүнийг хийх мөнгө ч цаг ч байгаагүй. Харин гэрлэснийхээ дараа би мөрөөдлөө биелүүлсэн. Үнэхээр сайхан байсан” гэжээ. Гэрлэлт бол хоёр хүний бие биеэ бүх талаар дэмжиж, дээшлэхэд нь тусладаг гайхалтай харилцаа юм.
Та нэгэнт л гэрлэчихсэн бол хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөхөд хэцүү болдог. 2 хүүхдийн аав, 29 настай Даниел хэлэхдээ “Би 26-тайдаа гэрлэсэн. Тэгээд 2 жилийн дараагаас хүүхдүүд минь төрсөн. Би тэдэндээ маш их хайртай гэхдээ л дахиад жаахан хугацаа байсан бол гэж үргэлж боддог” гэжээ.
Та найзуудаасаа хамгийн түрүүнд гэрлэсэн бөгөөд орой нь найзуудтайгаа тийм ч үнэтэй биш баранд бүжиглэхээр орсон. Харамсалтай нь таны баяр хөөрийг нэг согтуу гарч ирээд л юу ч үгүй унтрааж орхисон. Үнэхээр харамсалтай. 30 насанд та иймэрхүү жижиг сажиг алдаануудаас өөрийгөө хамгаалах чадвартай болсон байдаг бөгөөд илүү өргөн хүрээллийн хүмүүстэй харилцдаг болсон байдаг.
Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та илүү сонирхолтой мэдээлэл уншихыг хүсвэл дараах мэдээллүүдээс сонирхоод үзээрэй.
Нохойн дайралтаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Бага орлоготой байсан ч баян болгож чадах 6 дадал