Шургуу хөдөлмөр болон авъяас чадвар хоёрын сайн хоршил дээр бүх амжилт бий болдог. Гэхдээ ямарч эргэлзээгүйгээр маш шургуу ажиллаж болох ч өөрсдийн амьдралдаа цаг заавал гаргах хэрэгтэй болдог. Ажлаа орхиж гарсан бол бүгдийг ажил дээрээ үлдээгээд гэртээ аз жаргалтай хөгжилтэй байх нь зүйтэй. Бид амжилттай яваа аавуудыг судалж үзэхэд тэд бүгд ажил амьдралын харилцан тэнцвэрийг хадгалж чадсан хүмүүс байсан.
Хэрэв муухан амралтын өдрүүдийг өнгөрүүлсэн бол танд сайхан нэгдэх өдөр олдохгүй. Та ажил дээрээ амжилт гаргахыг хүсэж байгаа бол таны хувьд ажил маш чухал боловч нэгдэх хүртэл хүлээх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд амарч тайвнаар элдэв зүйлсийг эрэгцүүлэн бод, энэ өдрүүд бол өөртөө зориулах цаг хугацаа. Эхнэр хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай, аз жаргалтай өнгөрүүлэх нь таныг илүү эрч хүчтэй болоход туслана.
Цаг хугацааг ашиглах хамгийн зөв арга бол эрт босох явдал юм. Эрт боссоноор та цаг хожно.Олж авсан энэ цагийг ажлаа хийхдээ эсвэл гэр бүлийнхэндээ зориулж болно.
Одоогийн байгаа олж авсан зүйлсдээ баярлан түүндээ сэтгэл хангалуун байснаар дараагийн амжилтыг дуудах болно.
Дасгал хийх нь таныг илүү эрүүл бас эрч хүчтэй байхад чинь туслана.
Та өглөө бүр хийх зүйлийн жагсаалтыг гаргаснаар танд хийх ажлын төлөвлөгөө тодорхой болж бүх зүйл амжилттай болно.
Ажил гэрийн тэнцвэрийг сайн хадгалж чадах нь таны болон дотны хүмүүсийн тань амжилтанд маш чухал нөлөөтэй гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй гэдэгтэй маргахгүй байх. Тиймээс ажлаа ч сайн хийцгээе, гэртээ ч сайн эзэн нь болцгоё.