Саяхан Лондонд London Collections 2015 загварын шоу дөрвөн өдрийн хугацаатай болж өнгөрсөн. Энэ үеэр олон нэртэй загвар зохион бүтээгчид болон загварын томоохон төлөөлөл болсон брэндүүд өөрсдийн загваруудыг танилцуулсан.
Лондонгийн загварын ертөнц дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлж чаддагаар бусад хотуудаас ялгарч чаддаг.
Дээд зэрэглэлийг илтгэх загваруудаар бусдаас онцгойрч байлаа. Topman-ы загварууд түлхүү 1970-д оныг санагдуулам шулуун зураасуудаас бүрдсэн хээтэй загварыг сонгосон байна. Энэ загварын 7 хоногийн үеэр Topman-ы загвар зохион бүтээгчийн хэлснээр зун болон хаврын загварт шулуун дөрвөлжин хээнүүд тусгалаа олох талаар дурджээ.
Лондонгийн даавуун хувцасны томоохон брэндийн нэг болох Hackett өөрсдийн коллекцоос танилцуулжээ.
Мөн л шоон хээ болон судалтай даавуун хувцасны сонголтыг оруулж өгсөн байлаа. Эрэгтэй костюм хослолыг илүү 3 бүрдэлт хосыг сонгон өөрсдийн загварын хандлагыг оруулж өгчээ.
Уулархаг орны их цастай өдрүүдийг санагдуулам загваруудаараа загварын 7 хоногийг чимж байлаа. Хар бараан болон ууссан цэнхэр өнгө зохилсон гадуур хувцас болон хослолуудаас бүрдэж байв. Hardy Amies-ын илтгэх гэсэн санаа нь илүү дэжин хээнцэр байдлыг гаргаж өгөх гэсэн мэт санагдана.
1990-д оны хувцаслалтыг санагдуулам цамц болон хүрмүүдээр ялгарч байлаа. Та дараах зурагнаас улаан дэвсргэрийн өмнө Hentsch Man-ы хувцас хэрхэн зохицож харагдаж байгааг ажиглаж болно.
1970-д оныг санагдуулам гадаад хүрэм болон ороолтууд нь төгс зохицож харагдсан. Кашмер болон ноосон хувцаслалтанд их төвлөрсөн байв.
Та сайн ажиглавал энэ удаагийн загвартаа дотуур өмсөж буй цэцэгтэй цамцыг өөрсдийн загварын долоо хоногтоо тодотгож харуулахыг хүссэнийг ажиглаж болно.
Захирал John Ray загварын өдөрлөгт зориулан өөрсдийн 1950-1960-д оныг санагдуулам бараан өнгийн загваруудыг сонгожээ. Загварууд нь илүү даавуун хувцасан дээр төвлөрч байв.
Ноосон, нэхмэл хувцас ихтэй загваруудаараа оролцсон. Oliver Spencer-ын загварууд энгийн хэв маягийг илтгэхээс гадна цаанаа дэгжин хэв маягийг гүн цэнхэр өнгөөр гаргаж өгчээ.
Өөрсдийн үдэшлэгийн загваруудаар оролцсон байна. Бүх загварууд нь костюм болон хослолуудаас бүрдэж байв.
Пост панк стилийн хувцаслалтууд болон урбан хэв маягийг илтгэх загваруудаараа оролцжээ.
2014 оны намар өвөл зонхилсон ногоон болон саарал өнгөөр зонхилсон хувцаслалтуудыг санал болгосон байв.
Зун бас хаврыг алгассан мэдээ оруулж байгаад та гайхаж байна уу. Тиймээ энэ чинь л загвар шүүдээ. Бүх зүйл загварын ертөнцөд түрүүлж явагддаг. Тэд өнөөдрийг бус жилээр түрүүлж явдаг нь сонирхолтой. Таны хувьд аль брэндийн коллекц илүү таалагдаж байна.