Эрхтний хэмжээндээ санаа зовох шаардлагагүй талаарх олон мэдээлэл уншсан байх гэдэгт итгэлтэй байна. Оргилсон сексийн амьдрал, эрүүл спермын ундарга болсон 2 найзыгаа мартаагүй биз. Та дараах 6 зүйлийг байнга хэрэгжүүлбэл наад захын хүнд асуудлыуудыг хөнгөхөн давах боломжтой.
Гуян дээрээ нөүтбүүкээ тавьж хэт удаан суугаад байгаа биш биз. Таны спермын тоог бууруулахад нөүтбүүкээс ялгаруулах дулаан болон бусад бодис хангалттай нөлөөлж чадна. Тиймээс ширээн дээр тавьж суухыг илүүд үзээрэй. АНУ-ын урологийн газраас гаргасан зөвлөгөөнд үүнийг маш тодорхой тусгасан байдаг.
Нойр дутуу байх, стрессын гормон байнга ялгаруулах нь таны спермын /эр бэлгийн эс/ тоог огцом бууруулах үндэс болдог гэдгийг АНУ-ын Иллинеос Их сургуулаас гарсан байна. Тэгэхээр хүүхэдтэй болох гээд чадахгүй байгаа болон сексын амьдрал чинь асуудалтай байгаа бол үүн дээр анхаарал тавих хэрэгтэй.
Нас ахисан эрчүүдийн хувьд хэмжээ нь 20 миллиметр хүртэл нэмэгдэж өөрчлөгдсөн бол зүрхний асуудалтай болсон гэсэн үг. Харин хэт томрох жижигрэх шинжүүд нь бэлгийн замын зарим өвчин болон халдвар авсныг илтгэнэ. Тэгэхээр хаяа ч гэсэн цаг гаргаж тэднийгээ ажиглаж байгаарай.
Зарим эрчүүд ийм сонголтыг хийдэг нь харамсалтай. Ийм ажилбар хийлгэсэн бол 72 цагийн дотор сексийн харилцаанд битгий ороорой. Цус алдах аюултай. Ер нь эрхтны ямар нэгэн шалбархай шархтай бол бүрэн эдгэж дуустал нь сексын харилцаанд орохгүй байх хэрэгтэй.
Маш олон судалгаанд утас төмсөгнүүдэнд чинь ойр байсан үед үрийн шингэний чанар болон спермын тоог огцом бууруулах шалтгаан болдгийг нотолсон байдаг. Утсаа урд талын халаасанд хийхгүй, ард талын халаасанд хийхийг илүүд үзээрэй. Эсвэл цамцны халаасанд ч юм уу.
Хуухнагын орчмын хялгасан судасны нэвтрэлтийг боомилж тасалдуулах нь таны 2 найзыг ажиллагаагүй болгоход хүргэж мэднэ. Тэгэхээр хэрхэн сууж юу өмсөж байгаадаа анхаараарай. Эрхтэн орчмыг аль болох чөлөөтэй байлгах хувцаслалт болон суултыг сонгоорой.
Нэг өдөр гэнэт асуудалд орсон байхгүйн тулд эртнээс өөртөө анхаарал тавьж байх нь таны амьдрал, эрүүл мэнд болон бусад танаас хамаарсан хүмүүст чухал юм шүү.