Магадгүй та хамгийн үнэтэй загварлаг хувцсыг өмссөн байж болно. Гэхдээ таны өмссөн хувцас тань яг таарахгүй л бол хэн ч таны хичээл зүтгэлийг хангалттай хэмжээнд үнэлэхгүй гэдэгт итгээрэй. За ингээд дараах төрлийн хувцаслалтын 3 алдааг бид гаргадаг байна.
Та өөрийн хэмжээнээсээ том цамц худалдаж авбал энэ нь таныг одоо байгаагаас чинь том харагдуулна гэж эндүүрэх хэрэггүй. Том хэмжээтэй цамц нь жижигхэн биетэй залуусыг ердийнхөөс нь улам жижиг харагдуулдаг бол том залуусыг яг л шуудай өмссөн юм шиг харагдуулах ид шидтэй. Цамц танд таарч буй эсэхийг мэдэх хамгийн шилдэг арга бол мөрөнд сууж яг таарсан эсэхээр хэмжих юм.
Өөрөөр хэлбэл цамцны мөрний хэсгийн оёдол нь таны мөрний хэмжээтэй яг таг таарч байх ёстой. Хэрэв мөрний оёдол нь таны гарын булчинруу бага зэрэг хазайсан бол таньд томдож байна гэсэн үг. Хувцас таныг сайхан харагдуулах ёстой болохоос биш хөнжил нөмөрсөн юм шиг харагдуулах ёсгүй шүү дээ.
Мэдээж 90’-ээд оны үед бол доошоогоо унжсан бидний хэлдгээр хип хоп өмд бол энгийн л зүйл байсан. Азаар энэ үе нэгэнт ард хоцорчээ. Хэрэв та одоо ч гэсэн ийм өмдөө ингэж өмссөн хэвээрээ байгаа бол өмдөө бүсэлхий хүртлээ татах цаг хэдийнээ болжээ. Дээш нь татаж болохгүй байвал бүс хэрэглэх эсвэл өмдний хэмжээгээ багасгах хэрэгтэй.
Гэхдээ өмдөө дээшээ татахаас гадна таны бусад хувцас ч гэсэн хоорондоо зохицож байх ёстой шүү. Жишээ нь: Цамц өмд 2-н хослол гэх мэт. Нэмж хэлэхэд таны хөл ердийн хэмжээнээс урт бол доор суудалтай өмд таны зөв сонголт байх болно.
Бид өмдөө дутуу татах ямар байдаг талаар дээр уншсан бол үүнээс доор зүйл бас байна. Энэ бол доороос нь тайруулсан өмд. Өмдөө буруу хасуулбал $1000-н сайхан өмдөө хямдхан шуудай шиг болгох аюултайг бодолцоорой.
Өмдний стандарт урт таны хөлний шагай хүртэл буюу хамгийн ихдээ 3 нугалагдахаар байх ёстой бөгөөд мөн эмжээртэй байх ёстой шүү. Хэрэв та костьюмны өмдөө хасуулахаар шийдсэн бол өмдний урт доошоогоо нэг нугалагдахаар байх ёстойг оёдолчиндоо сануулаарай. Хэрэв та илүү орчин үеийн шинэлэг харагдахыг хүсвэл өмдний уртыг арай богино, хөлийн шагай эсвэл оймс тань харагдахаар түвшинд байлгаарай.