Зарим залуучууд өөрөөсөө хэдхэн насаар залуухан охидтой болзохдоо хэт их санаа зовоод байдаг. Ийм санаа зоволтыг тайлбарлах дараах хариултуудыг танд хүргэе.
Асуулт 1: Би өөрөөсөө нилээн залуухан охинтой болзож байгаа, би хэрхэн насны зөрүүг үгүй хийх вэ?
Тэр чинь насанд хүрээгүй биш бол асуудал гээд байх зүйлгүй. Тайван бай цагийг зугаатай өнгөрүүл. Зарим 30 гарсан хүүхнүүд яг л альфа, дельта, гамма гээд олон зүйл бодох шаардлага гаргаад ярвигтай мэт санагддаг. Харин хорь гарж байгаа тэдний хувьд илүү чөлөөтэй бүх зүйл хялбар байх талтай. Та хоёрын насны зөрүү хэт их бол та хоёрт олон амралтын өдрүүдийг цуг өнгөрүүлэх хэрэг гарна. Учир нь нөхцөл байдлаа илүү ойлгомжтой болгож нэг цэгт авч ирэхэд та хоёрт бага зэрэг хугацаа шаардагдана гэсэн үг. Чиний үеийнхэн тэдний үеийнхний сэтгэхүй газар тэнгэр мэт зөрүүтэй.
Асуулт 2: Сүйн бөгж өгөхөд тэр дургүй байх болов уу гэж айж байна. Хэрхэн тэр сурпризыг сүйрүүлэхгүйгээр хийх вэ?
Тэр бэлэн байгаа эсэхийг найзуудаар нь тагнуулаад мэдчихэд хангалттай. Насаар өөртэй чинь чацуу эсвэл зөрүүтэй аль нь ч байсан сүйн бөгж авах дургүй эмэгтэй ховор байх. Гэхдээ чиний өгөх бөгжний үнэ, шигтгээний карат чухал нөлөө үзүүлнэ.
Асуулт 3: Эмэгтэй найздаа хайртай болсон, дээр нь тэр найз залуутай. Би найзтайгаа энэ тухай яаж ярих вэ?
Амьдрал бол тууж, роман биш. Бодит амьдрал дээр сайн найзтайгаа болзох гэж оролдсон оролдлого ихэнхдээ найзын харилцааг үгүй хийдэг. Ялангуяа тэр өөр нэгнийх бол.
Зүгээр л найзтайгаа хоёулаа байх тохиромжтой үеийг бий болгож байгаад өөрт чинь ямар мэдрэмж төрөөд байгаа талаараа, юу хүсэж байгааг сайн тайлбарлачих. Гэхдээ хэт тулгасан биш түүнд тайван байх цаашдаа найз хэвээрээ байх боломжийг үлдээж ярилцах хэрэгтэй. Үнэхээр сайн найз чинь бол чамтай үнэн сэтгэлээсээ ярилцах болно.
Жинхэнэ Хайр (Love Actually) кинон дээр нэг ийм нэг хэсэг байдаг санаж байгаа эсэхийг мэдэхгүй.