Таны бүснээс дооших хэсэг бол биеийн эрүүл мэндийн бүхий л шинж тэмдгийг илрүүлэх хэсэг гэж болно. Шээс болон өтгөн мөн эрхтний шинж тэмдгүүдээс өөрийн эрүүл мэндийг хянах боломжтой.
Энэ удаагийн дугаарт та бүхэндээ түгээмэл тохиолддог 4 бэлэг эрхтний өвдөлтийг тайлбарлахаар шийдлээ. Мэддэг байхад хэзээ ч хэрэг болж мэднэ.
Өвдөлт: Эрхтний толгой хэсэгт маш хурц хорсох шатаж байгаа юм шиг мэдрэмж төрөх.
Шалтгаан: Таны аз болоход энэ нь тийм ч хүнд асуудал биш. Эрхтний сүв хаагдах хэсэгт саван, шампуний хэлтэрхий орсонтой холбоотой уг өвдөлт бий болдог. Уг өвдөлт өгцөм мэдрэгдээд алга болох боловч шээхээс нааш гайгүй болохгүй байх магадлалтай.
1-2 өдөрт энэ өвдөлт ажиглагдаад алга болдог. Гэхдээ үүнээс удаан өвдөхийн хажуугаар нуруу, гэдэс зэргээр өвдөлт мэдрэгдэж эхлэвэл та бөөрний чулуутай болсон байж болзошгүй гэдгийг анхаараарай.
Хэрхэн засах: 1-2 өдөр шингэн зүйл ууж хүлээ. Өвчин алга болохгүй үргэлжлүүлэн өвдсөөр байвал эмчид хандаарай.
Өвдөлт: Хуухнаг орчмоор хүнд өвдөх, богино хугацаанд. Хүнд зүйл өргөсний дараа эсвэл удаан хугацаагаар зогсоо байдалтай байх үед өвдөх. Хэвтэх үед намдаж байна уу.
Шалтгаан: Төмсөгний хэсгийн Вейнын судас өргөсөх үед уг өвдөлт мэдрэгддэг.
Ерөнхийдөө хуухнагийн вейнын цусны эргэлт гажигтай болсон гэж болно. Энэ гэмтэл эр бэлгийн эс болон эр гормон /тестесторон/-ы хэвийн ялгарлыг гэмтээх аюултай.
Засах: Эмчид хандах нь зүйтэй. Тийм ч хүнд зүйл биш учир дэлхий нурсан мэт битгий сандраарай.
Өвдөлт: Ийм өвдөлтийг тайлбарлахад хүнд. Яг л тамд тарчлуулж байгаа юм шиг зүйл болно.
Шалтгаан: Цусны эргэлттэй холбоотой эрхтэн босоо хэвээрээ байгаад байх. Эрхтэн босох үед маш их цус юүлэгдэн эрхтэн босоо хатуу хэлбэрийг олдог. Гэвч уг цус нь цагаа болохоор буцаад гаралгүй тэндээ түгжигдчих үзэгдэл юм. Ихэвчлэн бэлгийн чадавхийг сайжруулах эмийг хэт ихээр хэрэглэх эсвэл буруу үед хэрэглэснээс болж ийм зүйл болдог.
Гарах арга зам: Цаг алдалгүй түргэн тусламжийн орон дээр хэвтэх хэрэгтэй. Д витамин тогтмол аваад байвал ямар нэгэн эм хэрэглэх шаардлага байхгүй л болов уу.
Өвдөлт: Маш хурц өвдөлт төмсөгнүүдэд чинь мэдрэгдэх.
Шалтгаан: Төмсөгнүүд чинь хууханаг дотроо орооцолдож цусны хангамж нь таслагдан 2 найз чинь амьд үлдэх гэж амь тэмцэх үе юм.
Маш хурдтай арга хэмжээ авахгүй бол 2 найзынхаа нэгээс салах аюултай.
Гарах арга зам: Эмнэлэгт яаралтай хандаж эмчээр зөв оношлуулан арга хэмжээг авах. Ийм байдалтай болоод 1-2 цагийн дотор шийдэж чадахгүй бол та маш хүнд байдалд орно.
Өвдөлт: Хуухнагаас дээш эрхтэний суурь хэсэгт өвдөлт мэдрэгдэх. Уг газар нь бага зэрэг улайсан эсвэл хавдсан байх.
Шалтгаан: Эрхтэн болон төмсөгний хооронд эр бэлгийн шингэн болон сперм байрлаж хадгалагдах эсвэл уг газар гадны бактери үүрлэсэн байх. Ер нь бол 35 доош насны эрчүүдэд эхний шинж тэмдэг илэрдэг бол 35 дээш насанд тохиолдвол гадны бактеритай холбоотой үүснэ.
Хийх зүйл: Өөрийн биеийг байнга шалгаж байх. Ингэснээр өвдөлтийг мэдэх боломжтой. Ийм төрлийн өвдөлт зовиуртай учирсан бол эмчид яаралтай хандаж шинж тэмдгийг тодорхой хэлж өгөөрэй.
Та дээрх өвдөлтүүдийн алинтай нь тулгарч байсан бэ? Хэрхэн арга хэмжээ авснаа бидэнтэй хуваалцаарай.