Хүн бүрийн үс өөр өөрийн гэсэн онцлогтой. Урт, богино, тослог, хуурай гээд бүх төрлийн үс ялгаатай арчилгааг шаарддаг. Таны үсний угаас тос ялгардаг бөгөөд энэ тос үргэлж муу байдаггүй. Зарим хүмүүсийн хувьд тослог үс нь маш сайн хамгаалалт болж өгдөг. Тэгэхээр та үсээ буруу давтамжтай угааснаар үснийхээ өнгийг гандаах, хэт хуурайшуулах зэрэг муу үр дагаваруудыг бий болгож болно.
Үсээ угаахад хэрэглэдэг 2 бүтээгдэхүүн бол шампунь болон ангижруулагч. Таны үс ямар хэмжээтэй зэргээс хамаарч уг 2 бүтээгдэхүүнийг хэрэглэх өдрүүд ялгаатай байдаг. Ингээд үс угаах талаарх жижиг зөвлөгөөтэй танилцана уу.
Та өдөр бүр угаадаг бол таны үсэнд ямар нэгэн тос үлдэхгүй маш хуурай харагдах болно. Таны хуйх болон үсэнд огт тос үлдэхгүй ул мөргүй алга болно. Та үсээ хүндрүүлэн унжуулсан хэв загварыг сонгох гэж байгаа бол 7 хоногт 4-5 удаа ангижруулагч хэрэглэхэд болно. Харин хөвсийлгөхийг хүсч байгаа бол 7 хоногт 1-2 удаа ангижруулагч хэрэглээрэй.
Үснийхээ долгионыг байхгүй болгохыг хүсэхгүй байгаа бол 7 хоногт 3-с илүү удаа шампуниар угаах хэрэггүй. Харин ангижруулагчийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэхэд хангалттай.
Угаах бүртээн шампунь хэрэглэх хэрэггүй. Харин шампунь хэрэглэхдээ байнга чийгшүүлэгчтэйг нь сонгож байгаарай.