Эрчүүд түрүү булчирхайн томрол болон хавдрын эмчилгээний үр дагавар, сөрөг нөлөөллийн талаар өөрт тохиолдохоос нааш мэддэггүй байна. Гэхдээ үр дагаварыг нь таны бэлэг эрхтэн /шодой/ хэлээд өгөх болно. Урологи /бөөр шээс дамжуулах эрхтэн судлал/ - ийн саяхны хийгдсэн судалгаагаар түрүү булчирхайн томрол, хавдрын эмчилгээнд явсны дараагаар тэдний шодойн хэмжээ жижгэрсэн байгаа нь тогтоогдсон .
Эмч нар эмчилгээний сөрөг үр дагаврыг тодорхойлох зорилготойгоор үргэлжлүүлэн түрүү булчирхайн томрол, хавдраар эмчлэгдсэн болон дахин өгч сэдэрсэн 948 хүнд судалгаа хийсэн байна. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 2.63% буюу 25 эрэгтэй нь бэлэг эрхтний уртын хэмжээ асуудалтай болсон нь тогтоогдсон. 25 хүн гэдэг нь тийм их тоо биш ч гэсэн энэ нь үнэхээр эрчүүдэд нөлөөлдөг нь бодитой ба хамгийн анхалж хийгдэж байгаа судалгаа юм гэж АНУ-ын Бостоны Дана-Фарбер эмнэлгийн хавдар судлаач доктор Пол Нгүен тайлбарлаж байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ эмчилгээ хийлгэсэн олон хүн энэ талаар мэдээгүй явдаг ба эмч нар эмчлүүлэгчидтэйгээ энэ талаар ярилцаж байх хэрэгтэй гэсэн байна. Нгүений судалгаагаар эмчилгээ хийлгэсэн эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ 1см-ээр богиноссон нь тогтоогдсон. Гэвч Эндуролги сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээр 2,5-3,5 см бэлэг эрхтний хэмжээ багасаж байгаа тухай бичсэн байна.
Нийтлэгч: Эмч Г.Эрдэнэбат