Та хэр урт наслахаа мэдэх үү? Ихэнх хүмүүс урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрахын тулд эрүүл мэнддээ тустай бүхий л зүйлсийг хийдэг. Та тэдгээр хүмүүсийн нэг бол дараах 5 аргыг амьдралдаа хэрэгжүүлж 22 жилээр урт наслаарай.
Италийн судлаачид өдөр бүр нэг аяга түүхий ногоо идэх нь насыг 2 жилээр уртасгадаг болохыг олжээ. Яагаад түүхий гэж? Учир нь хоол хийх явцад хүнсний ногоонд агуулагдах антиоксидантын 30% алга болдог байна.
Өөрийнхөөрөө идэж болно - жишээ нь талхаа хэрчсэн улаан болон ногоон чинжүү, броколи луувангаар хачирлан сэндвич болгон идэж болно.
Ажлын цүнхнээсээ хоолны саваа гаргаж хаяаад шинэ ногоо идэж, шаардлагатай шим тэжээлээ аваарай.
Албамагийн их сургуулийн судлаачид биеийн жингийн индекс 25-35% (илүүдэл жинтэй) байх нь насыг чинь гурван жилээр багасгадаг. (Биеийн өөхлөлтийн хэтрэлт нь чихрийн шижин, зүрхний өвчин, саа өвчин, гэдэсний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг)
Дюк их сургуулиас явуулсан судалгаагаар хөдөлгөөн багатай эрчүүдийн 50-с илүү хувь нь долоо хоногт гурван удаа дасгал хийх хэрэгтэй болохыг тогтоожээ. Ингэснээр өөрийн насыг уртасгах бүрэн боломж бий болно. Хэрэв тэдний хамтрагчид оролцдог бол.
Лома Линда их сургуулийн судлаачид протестант шашны Seventh-Day Adventists нар долоо хоногт 34000 гэдэг амьдрах хэв маягийг мөрдөж байсныг дурджээ. Хүн амын дунд урт хугацааны турш энэ хэв маяг алдартай байжээ. Тэд долоо хоногийн таван өдөр самар иддэг байсан бөгөөд дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсээс 2,9 жилээр илүү амьдарсныг олж тогтоожээ.
Ургамлаас шим тэжээл авах нь зүрхний эрүүл мэндэд нэн тустай: Хушгыг оруулаад гол таван самар байдаг. Алийг нь ч хооронд нь хольж идэж болно. Өдөрт 2 удаа багахан хэмжээгээр идэхэд болно.
Австралийн судлаачид найз нөхдийн өргөн сүлжээтэй хүн илүү урт насалдгийг тогтоосон билээ. Дундаж амьдралын хэв маягтай хүн найз нөхдийн сүлжээгээ тэлснээр хорвоогийн тоосыг хөдөлгөх долоон жил нэмэгддэг байна. Зарим найзууд цаг хугацаа өнгөрөх тусам эрсдэлтэй зан араншин гаргадаг. Гэвч эцсийн дүнд нөхөрлөлд аюултай талаас илүү давуу тал их байдаг. Ажил дээрээ шинэ хүмүүстэй танилц, зааланд зэргэлдээх нэгэндээ сайн уу гэж хэлж сурах хэрэгтэй. Энэ бүхэндээ дараа нь та талархах болно.
Хэрэв урт удаан амьдрахыг хүсч байгаа бол юунд итгэх хэрэгтэй вэ? Ейлийн их сургуулийн өндөр настнуудын дунд хийсэн судалгаагаар хүмүүс нас нэмэх явцыг эерэгээр харж чадаж байвал биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд нь муудаж байгаа хүмүүсээс 7 жилээр урт насалдаг байна.
Аль хэдийн хөгшрөлтийн арван жилүүдийг төсөөлөөд эхэлсэн үү? Сайн дураараа хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Эрүүл бус сэтгэлийн зовлонг хувийн үйлдлээрээ эерэг болгож болно хэмээн АНУ-ын сэтгэл зүйн анагаах ухааны институтаас мэдээлжээ.