Сэтгэгдэл үлдээх нэг зүйл бол сайн үнсэлцэж чаддаг байх. Үнсэлт бүгдийг нь шийдэж чадахгүй ч түүнтэй дахин уулзуулахад, магадгүй хамт нэг оронд ороход тусалж болох юм.
Үнсүүлэх эхний дохиог эмэгтэйчүүд илгээдэг. Нүдрүү чинь энгийн үеийнхээс удаан ширтэж болох юм. Мөн чамд илүү ойртож суух эсвэл чиний нүүр, нүд, уруулны талаар магтан ярих нь үнсүүлэх дохионы эхний илрэл болдог.
Үнсэлцэж эхлэх үед хэт түрэмгий эсвэл хэлээ их оролцуулах гэж хичээх хэрэггүй. Та 2-ын эхний үнсэлт удаан, жигд байх хэрэгтэй. Хэрэв үнсэлцэж дуусаад эрүүгээ арчиж байвал бага зэрэг асуудал бий болсныг харуулна. Удаан үнсэж байна гээд бөөн шүлс болгож болохгүй.
Түүний үсэнд хүрэхээс гадна нуруугаар нь зөөлөн тэвэрч болно. Энэ нь илүү дотно байдлыг бий болгоно. Мөн түүний хацранд зөөлөн хүрсэн ч гэмгүй. Эдгээр гарны хүрэлцэх мэдрэмж нь илүү романтик байдлыг бий болгох, илүү удаан үнсэлт үргэлжлэхэд туслах болно.
Хэрэв түүнийг үнсэх боломж бий болно гэж хүлээж байгаа бол амны үнэр амьсгалаа нэг шалгаад үзээрэй. Гэнэтийн эвгүй үнэр хамаг зүйлийг сүйтгэхэд хангалттай түлхэц болж чадна. Гэрээс гарахдаа шүдээ сайн угаахаас гадна амны цацлага бохийг хэрэглэсэн байхад буруудахгүй.
Зөөлөн тогтвортой үнсэлт хийхэд биеэ чангалж хүчлэх шаардлага байхгүй. Аль болох тайван байж түүнийг мэдрэхэд төвлөр. Илүү дутуу зүйл бодоод байх шаардлагагүй, зүгээр сайхан үнсэлц.
Болзооны үеэр сонсож, идэвхитэй ярилцагч байснаар болзоог чинь сунгах нэг боломжийг бий болгоно. Ингэснээр үнсэлт хийх боломжийг нэмэгдүүлж болох юм. Түүнийг үнсэхэд тийм ч олон нууц байхгүй. Өөртөө итгэлтэй бөгөөд зарим тэмдгүүдийг зөв ажигласан байхад хангалттай.
Үнсэлт хамгийн гол зүйл нь биш ч бүх зүйлийн эхлэл байж чаддаг. Тиймээс үүнийг анхааралгүй орхиж болохгүй, өөртөө боломжийг гаргаж өөрийгөө батлаарай.