Нэг л мэдэхэд хөгширч найзуудын тоо байж болох хамгийн бага хэмжээнд хүрснийг мэдэх болно. Хүн өсөн том болж хөгшин болох хүртэлх тэдний найз нөхдийн холбоо маш их өөрчлөгдөж байдаг.
Энгийн найз нөхдийн холбоо хэр хүчтэй байгаа зэргийг цаг хугацаа танд хэлж өгөх болно. Гэхдээ цаг хугацаанаас өмнө та таамаглах төсөөлөлтэй байх хэрэгтэй. Дараах 7 төрлийн нөхдийг шинжээд үзээрэй.
Магадгүй чи надад ийм найз байхгүй гэж бодож байна уу. Яг үнэндээ энэ чиний найз охин чинь ч байж болно. Нас яваад хөгшин болох үед одоо залуухан байгаа бүсгүй чинь хөгширөх нь лавтай.
Энэ төрлийн найзууд ихэвчлэн өчигдрийн шарталт зэрэг жижиг сажиг зүйлд уучлалт хүсдэг. Магадгүй чиний зарим нэгэн зан эсвэл орчин нөхцөл түүнийг татдаг ч тэдгээр зүйл байхгүй болоход тэдний байсан гэх ул мөр юу ч үлдэхгүй.
Магадгүй чиний бүх найзууд ийм төрлийн байж болно. Та 2 өнөө орой хэнийг уургалах вэ гэсэн нэг зорилгоор нэгддэг. Бусад үед чиний байгаа үгүй чинь тийм ч чухал биш. Ийм төрлийн найзуудтайгаа тасартлаа уу гэж зөвлөж чадахгүй.
Хэрхэн маш ухаалаг нэгэн болох гэж ядаж байгаа нэгэн хичнээн тэнэг харагддаг билээ. Түүний хувьд их мэдэгч гэж болно. Түүнтэй ярилцахад ямагт мэтгэлцээн мэт болдог. Зүгээр л түүнтэй санал нэгдэх хэрэг гардаг байх. Ийм нөхдүүд оюутан насанд их ажиглагддаг.
Энэ төрлийн найзууд ихэвчлэн зугаа цэнгэл хөгжөөнт байдалд дуртай нэгэн байдаг. Түүнтэй шоудахад маш амар байдаг байх. Гэхдээ тэр бизнес захиа яаж бичихийг тийм ч сайн гадарлахгүй.
Бүх л хүн түүний гаргасан амжилтыг бахадна. Тэр яг ерөнхийлөгч шиг үстэй. Гэвч түүний явах зам чиний замтай огт нийцэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Энэ төрлийн найзууд ахлах анги эсвэл их сургуулийн үедээ гацчихсан нэгэн. Тэр байнга л хувцас хунар, эд хогшлоор гайхуулж байдаг.
Дээрх 6 төрлийн найзууд насан туршид чинь чиний хажууд байж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ одоо цагаараа амьдраад найзуудаа ялгалгүй хамтдаа сайхан хөгжилтэй байхад л хангалттай. Цаг нь ирэхээр нүүдлийн шувууд буцдагийг адилаар тэд өөрсдийн замаар явах болно.