Бидний бодол санаа, далдын хүч зэрэг нь бидний амьдрал, эргэн тойрны зүйлст нөлөөлдөг талаар сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон. “Нууц”, “Зөн билгийн тулаан” зэрэг кино, нэвтрүүлэг ном зэрэгт үүний талаар харуулах болсон. Тэгвэл шинжлэх ухаан энэ талаар юу гэж үздэг бол?
Олон янзын эрдэмтэд хүмүүний ухамсрыг (мэдрэхүй, мэдрэмж, сэтгэл хөдлөл, анхаарал, сонирхол гэх мэт) шинжлэх ухааны суурь хэсэг хэмээн хэдэн арван жилийн турш судалж ирсэн байдаг. Хүмүүний ухамсрын талаар судлахгүйгээр аливаа шинжлэх ухааныг, тэр тусмаа квантын физикийг бүрэн ойлгох боломжгүй гэж үздэг байна.
Квантын онолыг үндэслэгч, 1918 оны Нобелийн шагналт, онолын физикч Макс Планк хэлэхдээ: “Би ухамсрыг аливаа зүйлсийн суурь үндэс болгон авч үздэг бөгөөд үйл хөдлөл болон эд зүйлс нь ухамсраас ургаж гарч ирдэг хэмээн хардаг. Бид ухамсарыг хэзээ ч орхигдуулах боломжгүй. Бидний ярьж буй бүхий л зүйлс, бидний мэддэг бүхий л оршин буй зүйлсийн урьдчилсан нөхцөл нь ухамсар юм.”
Үүнээс гадна, бидний анхаардаггүй, ялангуяа шинжлэх ухаанд тэр бүр авч үздэггүй, хүмүүний ухамсрын хэр чухал ач холбогдолтойг нь харуулсан, гайхалтай бөгөөд тайлбарлах боломжгүй гэмээр үр дүнгүүдийг олон арван жилийн парапсихологиийн салбарын туршилт судалгаануудын үр дүн харуулдаг байна. Эдгээрийн зарим нь хэтрүүлэгтэй мэт байж болох ч үүнд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг харуулсан байдаг.
Бидний хэрхэн бодох, юу бодох, хэрхэн хүлээн авах болон бидний итгэх зэрэг нь энэ ертөнцөд юуг бүтээх, ямар байлгах зэрэгт маш хүчтэй нөлөөлдөг байна. Иймд бидний хувьд хувь хүнийхээ хувьд ч тэр олон нийтийнхээ хувьд ч тэр "Бид хэн бэ?", "Бид юу бодож зүйлээ яагаад бодож байна?", "Бид хийж буй зүйлсээ яагаад хийж байгаа?" гэдгийгээ өөрсдөөсөө асуух нь маш чухал юм.
1963 онд Нобелийн шагналыг хуваан авч байсан, онолын физикч болон математикч, Юджин Вигнер хэлэхдээ: “Квантын механикын хуулиудыг хүний ухамсрыг оролцуулалгүйгээр бүрэн дүүрэн томъёолох боломжгүй байсан.”
Ухамсар болон материаллаг зүйлсийн талаарх олон эрдэмтэдийн мэтгэлцдэг гол асуудал нь ухамсар (хүний шууд бодол) бидний харж буй биет ертөнцөд шууд нөлөө үзүүлж чадах уу?, Оюун санаа чухамдаа бодитоор шууд нөлөөлж чаддаг уу? Оюун санаа болон биет эд зүйлсийн хоорондын холбоос нь юу вэ? мөн бидний бодит байдал гэдгийн жинхэнэ утга нь юу вэ? зэрэг юм.
Эдгээр асуултууд хаанаас гарч ирсэн бэ? Хүмүүний бодол санаа бодит ертөнцөд ямар нөлөөтэй вэ? талаарх асуултууд хэзээнээс эхэлсэн бэ? Эдгээр нь эрдэмтэн мэргэд болон философич нарын олон зуун жилийн турш бодож судалж ирсэн ойлголт.
“Шинэ физикийн шинжлэх ухааны үндсэн ойлголтод ажиглагч нар бодит байдлыг бий болгодог гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймд бид, хүмүүс ажиглагч учраас бид өөрсдийн бодит ертөнцийг бий болгоход оролцдог байна. Физикч нар хорвоо ертөнц оюун ухааны бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрээд байгаа юм.
Жон Хопкинсийн их сургуулийн Физик болон одон орон судлалын профессор Генри Р. С. : “Мэдлэг боловсролын урсгал одоо механик бус реалити руу хандаж байна. Ертөнцийг маш агуу том машин гэхээсээ илүү агуу том бодол санаа гэдэг талаас нь харж эхэлж байна. Бодол санаа бодит биет ертөнцөд гэв гэнэт гарч ирсэн зүйл гэж харагдахаа больсон. Бид үүнийг эсэргүүцэхээсээ илүү бодит ертөнцийг бүтээгч, удирдагч гэж хүлээн зөвшөөрөх болсон. Энэхүү маргахын аргагүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх цаг ирсэн байна. Хорвоо ертөнц биет бус оюун ухаанлаг зүйл юм.” хэмээн дурьджээ.
Дээрх шинжлэх ухаанч нар, физикч, эрдэмтэдийн ишлэлд дурьдснаар ажиглалт нь физикийн системийн мөн чанарыг өөрчилдөг буюу ухамсар бодит биет ертөнцөд нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Энэхүү ойлголтын талаарх олон төрлийн шинжлэх ухаанч судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд ихэнх судалгаа нь парапсихологийн талаас хийгдсэн судалгаанууд байдаг. Эдгээр судалгаа нь лабаротори болон олон арван жилийн турш үргэлжилсэн судалгаанууд боловч энгийн хүний ойлгоход хэцүү хэвээр байгаа юм. Хэдий тийм ч эцсийн дүгнэлт нь эрдэмтэд бодол санаа бодит ертөнцөд нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрсөөр байгаа тул энэхүү ойлголтыг тун удахгүй бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг цаг ирж магадгүй байна.