Зүрхний шигдээстэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол яриангүй урьдчилан сэргийлэх юм. Та дараах аргуудаас өөрийн өмнө нь туршиж үзээгүй 3 аргыг сонгоод цаашид тогтмол хэрэглэж заншаарай.
Америкийн Зүрхний Өвчин Судлалын Коллежийн Сэтгүүлээс тамхи татдаг эхнэртэй эрчүүдийн зүрхний шигдээс тусах магадлал 92% байдгийг олж мэджээ. Дам тамхидалт нь LDL буюу хүний биед сөрөг нөлөөтэй холестриныг нэмэгдүүлж, HDL буюу хүний биед тустай холестрины хэмжээг бууруулснаар цус өтгөрөхөд хүрдэг.
Шинэ Английн Эрүүл Мэндийн Сэтгүүлийн судалгаагаар 7 хоногт 2-с дээш цаг гүйдэг дундаж насны эрчүүдийн зүрхний шигдээс тусах магадлал огт хөдөлгөөн хийдэггүй эрчүүдтэй харьцуулахад 60%-р бага байдгийг тогтоожээ.
Хэрэв та илүүдэл жинтэй бол нэн даруй жингээ хасах хэрэгтэй. Та 5-10 кг хасч чадснаар зүрхний шигдээс тусах эрсдлээ 16 хүртэл хувиар бууруулж чадна. Илүүдэл жинтэй байх нь таны цусны даралт болон хлострины хэмжээг нэмэгдүүүлж улмаар зүрх судасны өвчин тусахад хүргэдэг. Mayo клиникийн 10 жилийн турш хийсэн судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс эрүүл хүмүүстэй харьцуулахад харьцангуй эрт буюу 3.6 жилийн өмнөөс зүрхний шигдээс тусах магадлалтай байдаг бөгөөд хурц хэлбэрийн зүрхний шигдээсээр 8.2 жилийн өмнөөс өвдөх эрсдэлтэй гэнэ.
Лома Линда их сургуулийн хийсэн судалгаагаар хүн өдөрт дор хаяж 4-5 аяга ус ууснаар зүрхний шигдээс тусах эрсдлээ 54 хүртэлх хувиар бууруулж чадах гэнэ. Ус нь хүний цусыг өтгөрч, бүлэгнэхээс сэргийлдэг.
Данийн эрдэмтэд өдөр бүр 3-аас дээш аяга цай уудаг хүмүүсийн зүрхний шигдээс тусах эрсдэл бусад хүмүүстэй харьцуулахад 50 хувиар бага байдгийг тогтоожээ. Учир нь цайны найрлаганд хүний биед тустай антиоксидант ихээр байдаг учраас таныг зүрхний шигдээс тусах эрсдлээс хамгаалж өгдөг.
Харвардын эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд хүн 7 хоногт дор хаяж 2 удаа загас идснээр зүрхний шигдээс тусах эрсдлээ 30-с дээш хувиар бууруулж болохыг олж мэджээ. Учир нь загасны маханд хүний эрүүл мэндэд маш тустай омега-3 тосны хүчил агуулагддаг. Мөн өөр нэгэн судалгаагаар тогтмол омега-3 агуулсан хүнс хэрэглэдэг хүмүүс зүрхний шигдээсээр өөд болох эрсдэл 10 хүрэхтэй үгүйтэй байдгийг тогтоосон байна..
Пеннсилваны их сургуулиас гаргасан судалгаагаар тогтмол антиоксидант хэрэглэдэг хүмүүс артерийн судас хатуурах эрсдэлд бараг өртдөггүй буюу аюулгүй байх магадлал 80%-с дээш байдгийг тогтоожээ.
Туланий их сургуулийн эрдэмтэд эрдэнэ шиш аливаа зүрх судасны өвчин тусах эрсдлийг 13 хүртэлх хувиар бууруулдгийг тогтоосон байна. Учир нь эрдэнэ шишэнд их хэмжээний фолийн хүчил агуулагддаг бөгөөд энэ нь зүрхний өвчний гол үндэс болох homocysteine-н хэмжээг бууруулахад тусладаг байна.
Уурлаж бухмдах үедээ 10 хүртэл тоолох нь таныг тайвшруулах болно. Жон Хопкинсийн их сургуулийн судалгаагаар амархан уурлаж, стрессддэг хүмүүс 55 наснаасаа өмнө зүрхний шигдээс тусах магадлал хэвийн хүнтэй харьцуулахад 3 дахин өндөр байдгийг тогтоосон байна.
Америкийн Газар Тариалангийн Тэнхимээс гаргасан судалгаагаар тарвасанд улаан лоольтой харьцуулахад 40 хувир илүү lycopene гэх антиоксид агуулагддагийг олж мэджэ. Үүнээс гадна тарвас нь маш усархаг жимс учраас хүний биед шингэн орохдоо амархан байдаг байна. Тарвас нь зүрхний шигдээс тусах эрсдлийг 30 хүртэлх хувиар бууруулдаг.