Мэдээж ээж нарын зөвлөгөө хамгийн зөв байдагтай хэн ч маргахгүй. Гэхдээ энэ бол өөр асуудал.
Биднийг бага байхад ээж нар тавгаа цэвэрхэн болтол хоолоо идэхийг сануулдаг байсныг санаж байна уу? Үнэнийг хэлэхэд энэ бол тийм ч сайн зөвлөгөө биш юм. Английн эрдэмтдийн саяхны судалгаагаар хоолоо дуустал идэх нь ирээдүйд таны жин нэмэхэд ихээхэн хэмжээгээр нөлөөлдгийг баталсан байна.
Энэхүү судалгаанд насанд хүрсэн 1000 хүн оролцсон бөгөөд хоол идэх зуршлынхаа талаар хуваалцсан байна. Судалгааны үр дүнд тавган дээрээ юу ч үлдээлгүй иддэг хүмүүс бага зэрэг хэрчим үлдээдэг хүмүүстэй харьцуулахад илүү жинтэй байгаа нь харагджээ.
Шалтгаан нь магадгүй ойлгомжтой байх. Тавгандаа юу ч үлдээхгүй идэх нь та бусадтай харьцуулахад илүү их калори авч байна гэсэн үг. Энэхүү илүү калори нь мэдээж таны жинг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг..
Дээрх судалгааг зохион байгуулагч, профессор Эрик Робинсоны хэлэхдээ “Бидний зарим нь хүүхэд байхдаа энэ зуршлыг олж авдаг ч зарим тохиолдолд бид зөвхөн хоолыг хий дэмий хаяхаас сэргийлсэндээ эсвэл ямарваа нэгэн санхүүгийн болон ёс суртахууны асуудлаасаа болоод ийм үйлдлийг хийдэг” гэжээ.
Гэхдээ та тавгандаа зөв хэмжээтэй хоолыг хийвэл тавгаа хоосортол идэх асуудал биш. Харин бодит байдал дээр ингэх хэцүү. Корнеллийн их сургуулийн хийсэн судалгаагаар хүмүүс өөрсөддөө үйлчлэх үедээ жижиг тавагнаас илүү том хэмжээтэй тавгийг сонгодог бөгөөд байх ёстой хэмжээнээс 52%-иар илүү хоолыг таваглах шалтгаан болдог.
Энэ нь хүн байх ёстой хэмжээнээсээ 45%-иар илүү хооллож байна гэсэн үг юм.
Тийм учраас гэртээ хооллох үедээ хоолны хэмжэгээ хянах нь маш чухал. Хоолоо ихдүүлэхээс сэргийлэх, хоолны порцыг тогтоодог аргуудаас өөрт тохирохыг сонгоорой. Ингэснээр та санаа зоволгүйгээр хоолоо идэх боломжтой болно.
Таны хоол тавагнаасаа халисан их хэмжээтэй санагдвал заавал дуусан идэх шаардлагагүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ тохиолдолд хамгийн зөв арга бол хоолныхоо нэг хэсгийг маргааш идэхээр хойш тавих эсвэл хоолоо багасгах юм.