Neurobiology of Learning and Memory сэтгүүлд бидний өдрийн ихэнх хугацаанд хүсдэг зүйл болох дуг хийхийн ашиг тусын талаарх маш сонирхолтой нийтлэл хэвлэгджээ. Германы эрдэмтдийн судалгаагаар 45-50 минут дуг хийсэн хүмүүс цагийг DVD үзэхэд зарцуулсан хүмүүстэй харьцуулахад ой тогтоолтын тестэнд 5 дахин өндөр оноо авсан байна. Энэхүү судалгаа нь дараах байдлаар явагджээ.
Энэхүү судалгааны дүрэм нь их энгийн. Судалгаанд оролцогчид нь 90 ширхэг дан үг, хоорондоо хамааралгүй 120 ширхэг холбоо үг (Жишээ нь: “сүү такси”) болон зарим ямар ч холбоогүй үгнүүдээс цээжлэх ёстой хэрэв эдгээр үгнүүд нь хэлц үг эсвэл хоорондоо холбоотой үгнүүд байвал судалгаанд ороцогчдийн хувьд эдгээр үгнүүдийг цээжлэхэд хэтэрхий амархан байх болно.
Тиймээс энэхүү төөрөгдлөөс сэргийлэх үүднээс ой тогтоолтыг шалгахдаа ямар ч хамааралгүй үгнүүдийг ашигласан байна. Судалгаанд оролцогч нарын тал нь ой тогтоолтоо шалгуулахаасаа өмнө DVD үзэж нөгөө хэсэг нь 1 цагийн хугацаатай дуг хийсэн байна.
Хэрэв та илүү шинжлэх ухааны талаарх мэдээллийг авахыг хүсч байвал энэхүү судалгаа нь гиппокампус буюу тархины ой тогтоолтыг зохицуулдаг хэсэгт төвлөрсөн судалгаа юм. Эрдэмтэд хүний дуг хийх үеийн ой тогтоолтонд гол үүрэг гүйцэтгэдэг гиппокампус доторх “sleep spindles” хэсгийг судалсан бөгөөд дуг хийх үед хүний ой тогтоолт сайжирдгийг баталсан. Өөрөөр хэлбэл sleep spindles-н хэмжээ их байх тусам ой тогтоолт сайжирдаг нь харагдсан байна.
Эрдэмтэн, Аксель Меклингер хэлэхдээ “Хүн ажил, сургууль дээрээ ер нь хаана ч байсан бага ч гэсэн нойр авах нь суралцах үйл явцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулдаг. Хүн ямар нэгэн зүйлийг сурч байх үедээ дуг хийхийн эерэг нөлөөг байнга бодолцож байх хэрэгтэй шүү” гэжээ.
Тиймээ энэ бол үнэн. Ширээн дээрээ 5 минут ч болтугай дуг хийх нь сайн гэдгийг эрдэмтэд цаана чинь батлачихаад байна. Хэрэв дарга чинь үүний талаар ямар нэгэн асуудалтай байвал Aксель Меклингер тэргүүтэй эрдэмтэд дуг хийх сайн гэдгийг хэдийнээ батлачихаад байгааг түүнд хэлээрэй.