Сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалаад хүмүүс хийж байгаа үйлдэлдээ янз бүрийн түлхэц үзүүлдэг. Заримдаа сайн, заримдаа муу.
Та фитнесс дасгал хийхийн өмнө бухимдсан, гомдсон, уурласан, гунигласан, жаргалтай гээд сэтгэл санааны ямар ч байдалтай байж болно. Гэхдээ таны сэтгэл санааны байдал булчинд чинь нөлөөлдгийг мэдэх үү? Тиймээс тухайн нөхцөл байдалдаа таарсан фитнесс дасгал хийх хэрэгтэй.
Таны ууртай үед адреналин маш ихээр ялгарснаас таны бие дахь 30 төрлийн гормонд нөлөөлдөг. Бүхэл биеээрээ та уур бухимдлыг мэдэрч байна гэсэн үг юм.
Өөрийн сэтгэл санааны байдалд таарах дасгалыг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг танд хүргэе.
Танд тохиолдсон ямар нэгэн явдлаас болоод уур уцаартайгаа фитнесс хийхээр ирсэн бол үүнийг өөрийн биедээ ашигтайгаар ашигла. Ууртай үед энгийн үеийнхээс илүү хүчтэй болсон байдаг.
Хүндээс эхэл. Таны бие махбод аль хэдийн тулалдахад бэлэн болсон.
Энэ үед хийж болох дасгалууд: Цээжнээс штанг шахалт хийх, суугаагаас мөрний шахалт хийх, сууж босох хөлний дасгал тус тус хийгээрэй.
Өөрийгөө гэмтээхээргүй түвшинд чадах чинээгээрээ жингээ нэмж дасгалаа хийж болно.
Аз жаргал баяр хөөрөөр дүүрсэн үед хүний бие махбод болон тархи энгийн үеийнхээс их өөрөөр ажилдаг. Хэт их өөрийгөө шахаж хэрэггүй учир аюултай дасгалуудаас татгалзаарай. Хөлний дасгалуудыг түлхүү хийж болно. Мөн туухайтай дасгалуудыг нэмэлтээр хийж болно.
Хүний амьдралд янз бүрийн азгүй золгүй зүйлс тохиолдож байдаг. Үүнээс болоод дасгалаа цуцлах хэрэггүй. Хэт хүнд биш боловч хөлс, хурд шаардсан багц дасгалуудыг хийвэл зүгээр.
Ийм үед дасгал сургуулилт танд хамгийн сайн туслах хамтрагч чинь болох болно. Дарамтанд, стрессийн гүн шатанд орсон үед юу ч хийх сонирхолгүй болдог.
Та өөрийгөө хүчлэн дасгалаа таслалгүй хийгээрэй. Хийх ёстой бүх дасгалаа хийсний дараа та эрх чөлөөг мэдрэнэ.
Сандраад түгшээд нэг л тавгүй байна уу. Ийм тохиолдолд гүйлтийн зам танд туслана. Хүнд жинтэй хэрэгсэлтэй харьцдаг дасгалуудаа хойш тавьж өөрийгөө сэргээх зүйлийг олох хэрэгтэй. Хүчилтөрөгчийн солилцоог сайжруулдаг жижиг дасгалуудыг хийж болно.