Одоогийн бидний гоо үзэсгэлэнтэй гэж шагшин магтдаг загвар өмсөгчид түүхэнд үргэлж хамгийн сайхан биетэй гоо үзэсгэлэнтэй гэгддэг байсан уу.
Одоогоос 3000 жилийн өмнөөс хүн төрөлхтний гайхалтай биетэй гэж үздэг байсан эмэгтэйчүүдийн биеийн харьцаа бидний одоогийн төсөөллөөс эрс өөр байжээ. Өдийг хүртэл эмэгтэйчүүдийн янз бүрийн бие галбирыг бишрэн шүтэцгээсээр өдийг хүрсэн. Ингээд 3000 жилийн өмнөх эмэгтэйчүүдийн төгс бие галбир одоог хүртэл хэрхэн хувьссаныг дараах бичлэгээс үзнэ үү.
Эртний Египетийн үед эмэгтэйчүүд одоогийнх шиг эрх чөлөө, эрх мэдэлтэй байсан. Эртний Египетийн нийгэмд сексийн эерэг хандлагатай байсан бөгөөд эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө секс хийхийг хүлээн зөвшөөрдөг байв. Өөрөөр хэлбэл сексийн бүрэн эрх чөлөөтэй.
Тухайн үед эмэгтэй хүн нөхрөөсөө хараат бус, салсан ч ямар нэгэн нийгмийн хавчлаганд автдаггүй одоогийн нийгэмтэй ижил. Эмэгтэйчүүд хаан сэнтийг уламжлан авах боломжтой байсан.
Эртний Египетийн үед эмэгтэйчүүдийн сүлжсэн үс гоо сайхныг бэлэгдэх нэг бэлэгдэл болдог байсан. Эмэгтэйчүүд үсээ сүлжин нүүрний 2 талаар унжуулах ба нүүрэндээ гоо сайхны хэрэглэл түрхэх, зовхио будан ганагалдаг байсан. Египетээс өвлөгдөн ирсэн зүйл бол хөмсөг зовхио будах соёл юм.
Сайхан галбиртай эмэгтэй нь туранхай, нарийн бэлхүүстэй туранхай мөртэй байжээ.
Аристотель нэгэнтээ “Эмэгтэй хүн бол хэлбэрээ алдсан эрэгтэй хүн юм” гэж хэлснийг үзвэл тухайн нийгэм эрэгтэй хүн дээр хэт төвлөрсөн байжээ. Эртний Грекэд төгс эрэгтэй хүний бие галбирыг эмэгтэйчүүдийнхээс илүүд үздэг байсан. Эрчүүд тиймдээ ч өөрийн бие хааг төгс байдалд аваачихын тулд спортоор их хичээллэн биеэ бэлтгэдэг байжээ.
Дээрх шалтгааны улмаас эмэгтэйчүүдийн нүцгэн баримлаас илүү эрэгтэй хүний булчинлаг баримал их хийгддэг байсан. Эмэгтэйчүүдийн баримал өнөө цагт олдсон ч ихэнх нь даавуугаар халхлагдсан байдалтай байдаг.
Эмэгтэйчүүдийн бие хааг хамгийн сайн илтгэж чадсан баримал бол Цнидусын Афродитын баримал юм. Энэ баримлын ачаар тухайн үеийн гоо үзэсгэлэнтэй эмэгтэйн биеийн галбир ямар байсныг мэдэж авчээ.
Энэ үеээс Хятадын нийгэмд эцгийн эрхэт ёс хүчээ авч эхэлсэн. Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал жижиг хүрээг хамарч байв. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн сул дорой үлбэгэр байдлаар илрэн дотоод гоо үзэмжээс гэрэлтдэг гэж үздэг байсан.
Хамгийн гоо үзэсгэлэнтэй эмэгтэй нь үлбэгэр цагаан царайтай, урт хар үстэй, цагаан шүдтэй, гунхсан алхаатай, жижиг хөлтэй байжээ. Жижиг хөлний цаана эмэгтэйчүүдийг хэрхэн зовоодог байсан түүх байдаг.
Сэргэн мандалтын үед католик шашинд нэвт шингэсэн эцгийн эрхэт ёс ноёлсон байв. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн эрэгтэй хүнээс их хамааралтай. Гэрлэсэн эмэгтэйн үнэ цэнэ түүний нөхөртэйгээ тогтоосон харилцаанаас ихээхэн шалтгаалдаг. Бүгд бурхан болон аав эсвэл нөхрийн ивээлээр.
Тухайн үеийн сайхан бие галбирт махлаг, том ташаатай, том хөхтэй байхыг чухалчилж байв. Мөн цонхигор цагаан арьс, гүзээлзгэний шаргал үс, өргөн дух гоо сайхны төгөлдөр байдлыг илтгэж байжээ.
Энэ бол Хатан Хаан Викторын үе юм. Тэдний охид болон гэргий ээжүүдийн дүр төрх бэлэг тэмдэг болж байв. Эмэгтэйчүүд корсет өмсөх бөгөөд чадах чинээгээрээ сайн чангалан бэлхүүсээ нарийсган өмсдөг. Мөн урт үс эмэгтэйлэг байдлыг бүрэн илтгэн бэлэг тэмдэг байлаа.
Эмэгтэйчүүд ажил хийх боломжтой болсон үе юм. Бага зэрэг манин төрх моодонд орсон буюу хавтгай хөх цээж гоо үзэсгэлэнг илтгэж байжээ.
Хүмүүс сайхан эмэгтэй гэж Холливудын жүжигчдийг хэлдэг болсон үе юм. Нарийхан бэлхүүс долгионтой үс моодонд байв. Биеийн харьцаанд тийм ч их анхаарал хандуулдаггүй байсан үе.
Эмэгтэйчүүд бүрэн утгаараа ажил хийж, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж болдог болсон үе юм. Өндөр туранхай эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнг илтгэж эхлэв.
Cindy Crawford-ыг хамгийн төгс эмэгтэй гэж бодох болсон үе. Өндөр, туранхай, спортлог, сэргэр хөхтэй бол төгс эмэгтэйн түвшинд хүрч эхэлдэг болсон байв.
Кейт Моссын он жилүүд үүнд хамаарна. Цагаан арьс, гүн бөөрөнхий хөр нүд, хэрзгэр бие галбир моодонд оржээ.
2000 оноос мэдээллийн урсгал хүмүүсийн дунд хоромхон зуур тарах болсноор эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй харагдах үнэлэмж олон янзын шалгууртай болжээ. Эмэгтэй хүн туранхай боловч эрүүл биетэй, том хөх, том өгзөгтэй, нарийхан бэлхүүстэй байх нь гоо үзэсгэлэнг илтгэх гадаад хэмжүүр болсон.
Үүнээс болж эмэгтэйчүүд гоо сайхны хагалгаанд их орох болсон. Мэдээж тэд төгс гоо сайханд тэмүүлж байгаа нь лавтай.
Эмэгтэй хүний гоо сайхан ямар байх талаар хүн болгон харилцан адилгүй болж, хүн бүр өөрсдийн гэсэн гоо үзэмжээр ялгарахыг хичээдэг болсон өнөө үед сайхан харагдах улам л хүнд болж байна.