Таны уруул дээр гардаг хамгийн хэцүү бас ядаргаатай зүйл бол хомхой долоолт юм. Та үүний талаар хэр мэдэх вэ? Яаж эмчлэх вэ?
Нью-Ёоркын арьсны өвчин судлалын Доктор.Рой Сэедэнберг хомхой долоолтын цаана нуугдах сонин зүйлсийг тайлбарлажээ.
Өвлийн улиралд их байдаг ханиадны вирус болон хомхой долоох хоёр ямар нэгэн хамааралгүй. Зарим хүмүүсийн үнсэлцэж байх үед уруулан дахь мембраны салслаг гэмтэх эсвэл халдварласнаас хомхой долоолт үүсэх магадлалтай.
Үнсэлцэх үед хомхой долоолт хамгийн их дамжих магадлалтай. Үнсэлцэх гэдэг ойлголтонд гадны ямар нэгэн биетэд уруулаараа хүрэх гэж ойлгож болно. Хоол идэх үед, цай ууж байхад хомхой долоох бүрэн боломжтой. Таны уруулны гадна мембраны салслаг вирустсанаас болж усархаг зүйл үүсдэг нь хомхойн вирус цааш дамжих боломжийг бий болдог.
Таны бие яг л дохио мэдээ дамжуулах том систем гэсэн үг. Таны уруулан дээр вирус халдварласан болохыг биеийн эсүүд дамжуулж мэдээлснээр таны биеийн тунгалаг эсүүд тухайн газар хүрэлцэн ирдэг. Эдгээр тунгалаг эс нь гадны биетийн эсрэг химийн агуулмжтай байдаг. Энэ тунгалаг нь дахин халдвар гаднаас авахаас бүрэн хамгаалах боловч нэгэнт халдварласан хэсгийг эрүүлжүүлэх чадвар байдаггүй.
Хүмүүс стрессыг зөвхөн тархи толгой, бодолтой холбоотой гэж боддог. Гэвч стресс нь хүний биед маш их хохирол бий болгодог. Өнөөдөр та стресстэй байгаа бол таны дархлааны систем ч гэсэн асуудалд орж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой хүмүүс ямар нэгэн стресс-д нэрвэгдэж байх үедээ хомхой долоолгох боломж өндөр байдаг.
Мөн бие махбодын сульдалт ч гэсэн дархлааны системын ажиллагааны сулралд нөлөөтэй.
Уруул дээр чинь гарсан хомхой мөнхөд тэндээ үлдэнэ гэж санаа зовох хэрэггүй цаг нь болохоор өөрөө арилах болно. Таны дархлааны систем энэ вирусыг 10-14 хоногт аюулгүй болгодог.
Гэрийн нөхцөлд эмчлэх:
Анхаар: Нэгэнт цэврүү үүссэн бол цэврүүг хагалж огт болохгүй. Эсвэл хуруугаараа оролдох зэрэг үйлдэл нь вирусыг улам тарааж хэмжээг нь ихэсгэх аюултай.