Кристиан Роналдогийн хувьд сайхан жил болж өнгөрлөө. Дэлхийн аваргаар түүний баг амжилт гаргаж чадаагүй ч тэрээр Ballin d’Or буюу алтан бөмбөгний эзэн болсон.
Түүний тоглолтон дээр хэрхэн тэсэрч гайхалтай цохилт хийдгийг хүн бүр л шагшин биширдэг. Тэрээр өөрийн хөлбөмбөгийн чадварийн нууцыг дараах 5 зүйлтэй холбон тайлбарлажээ. Роналдогаас суралцах 5 зүйлтэй танилцана уу.
Роналдо тоглолт бүрт багадаа 10 км гүйдэг. Тоглоомын оргил үе ихэнхдээ сүүлийн 20 минутанд шийдэгддэг ч Роналдо тэр болтол тэсэрсээр л байдаг. Түүний тэвчээрийн талаар багийнхан нь гайхан ярилцацгаадаг.
Энгийн тоглолт дээр Роналдо 33 удаа ойрын зайд хурд хийдэг. Түүний хурд хийлт болгон нь ямар нэгэн учир шалтгаантай байдаг учир талаар гүйсэн гүйлт гэж байдаггүй. Тэрээр биеэ хурдан удирдаж чаддаг учир богино зайнд огцом эргэлт зэргийг сайн хийдэг.
Норвегийн эрдэмтний үзэж байгаагаар топ хөл бөмбөгчид дунджаар 198 кг-р сууж босдог гэж үзжээ. Хэзээ хүч хэрэгтэй болно тэр үед үсрэх болон тэмцэлдэх хүчтэй байх ёстой. Английн нэгэн судалгаанд Роналдо 2 хөл дээрээ зэрэг үсрэхдээ 78 см үсэрдэг гэж үзсэн байна. Тэгэхээр түүний дээгүүр 78 см-с дотор нисч яваа бөмбөгөнд хүрэх боломжтой гэсэн үг юм.
Түүний бөмбөг өшиглөлтийн хүч гайхалтай. Бөмбөгийг 130 км цагийн хурдтайгаар өшиглөдөг. Байрлалаа аваад өшиглөх үед бөмбөгний хурд энгийн үеийнхээс хэд дахин нэмэгддэг нь түүний бөмбөг өшиглөлтийн хүч хичнээн хүчтэй болохыг илтгэдэг. Үүнтэй холбоотой хаалгачид түүний бөмбөгийг барьж авах хүнд байдаг.
Профессор Зое Вимшурстын үзэж байгаагаар Роналдагийн боловсруулах , харах чадвар бусад тоглогчдоос нилээд хурдан юм байна.
Түүний нүдний харах хурд маш хурдан секундэнд 7 өөр байрлалыг товлох чадвартай байна. Энгийн хүн дээд талдаа 5 байрлалыг харах чадвартай байдаг. Тиймээс Роналда талбайн аль байрлалд хэзээ байхаа маш сайн мэддэг бөгөөд хаанаас ч цохилт хийх боломжтой байдаг байна.