Гайхалтай сахалтай болоход танд юу хэрэгтэй вэ? Мэдээж сахлын хутга, өөлөгч болон бага зэргийн хугацаа хэрэгтэй.
Уншигчдынхаа хүсэлтээр энэ удаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
Өмнөх бичлэгүүдээрээ сахал ургуулах нь хичнээн ашигтай талаар хүргэж байсан. Гэхдээ ямар нэгэн хэв загвар стильтэйгээр ургуулах хэрэгтэй. Хэдэн сар эзэнгүй арал дээр хаягдсан мэт харагдаж болохгүй нь мэдээж.
Сахалны стиль олон янз байдаг. Та өөрийн сонгосон загварыг бий болгохын тулд чамгүй хөдөлмөр, тэсвэр тэвчээр танаас шаардах болно.
Дээрх сахалны загварууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Сахалны стилийг бий болгоход танд 1 сар, 3 сар эсвэл нэг жил ч шаардагдаж болно. Зарим хялбар загварыг 1-2 долоо хоногт бий болгох боломжтой. Бүгд таны сонгосон стилийн сахалны уртаас шалтгаална.
Сахал ургуулж эхлэхэд сахал чинь хүзүүг чинь хатгах, загатнах зэрэг асуудлууд гардаг. Гэхдээ тийм ч тэсэхийн аргагүй мэдрэмж бишээ.
1. Зүгээр л хүлээ. Та эр хүн шүүдээ. Бүх зүйл түр зуурынх бөгөөд хурдан өнгөрөх болно.
2. Сахал болон арьсандаа хангалттай чийгшлийг өгч байх хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн алкохол агуулсан чийгшүүлэгч хэрэглээд хэрэггүй.
3. 1-2 өдрийн дотор л өрвийсөн жижиг сахлууд гараад ирэх болно. Энэ үеэс л сахлаа зөөлрүүлэх бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх нь зүйтэй. Тэгэхгүй бол найз бүсгүйд чинь сахал таалагдахаа больж эхлэнэ. Таны сахал нүүрийг нь хатгадаг учир эмэгтэйчүүд дургүйцдаг.
Сахал ургаж байгаа хэсгийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Дөнгөж ургаж байгаа сахландаа шампунь хэрэглэх гэж яарах хэрэггүй. Эхний ээлжинд байгалийн гаралтай саван хэрэглэх нь зүйтэй.
Сахал ургаж байх үед хүзүүрүүгээ ургасан, хацарлуу ургасан сахлыг засч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүзүүнд чинь үс ургаад эвгүй харагдуулах болно. Таны хүзүү толгойтой нийлж байгаа хэсэг хүртэл янзлах хэрэгтэй гэсэн үг.
Сахал чинь урт ургаад эхлэхээр өдөр бүр байнга угааж сахалны тос, чийгшүүлэгч түрхэж байгаарай.
Таны генетик таны сахал хэр урт ургах, ямархуу байх талаар хэлээд өгнө. Тиймээс аав, ээжийгээ болон эмээ өвөөгөө хараад үзээрэй. Танд боломж байж л таараа.
Хүнсэндээ биотин болон витамин H хэрэглээрэй. Биотин бол таны үс болон хумсыг хурдан ургуулахад тусалдаг.
Ер нь сахал хурдан ургуулахыг хүсч байгаа бол тестероныг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглээд, сайн унтаж амраад байхад аяндаа ургаад гараад ирэх болно.