Өнгөрсөн онд таны фитнесийн дасгал сургуулилт ямар байсныг мэдэхгүй. Гэхдээ 2015 оных гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна. Та дараах 11 зорилгоос өөртөө таарахыг нь сонгон зорилгоо болгоод үзээрэй. Таны эрүүл мэнд, биеийн хүч, харагдах байдалд мэдэгдэхүйц нөлөөлөх болно.
Хүндрэлийн түвшин: Амархан
Энэ маш энгийн сонсогдож байж болох юм. Гэхдээ амьдралдаа хэрэгжүүлээд ирэхээр хичнээн хэрэгтэйг мэдэх болно. Бразил, Рио Де Жанеро-ын CLINIMEX эмнэлгийн захирал Доктор Клаудио Гил хэлж байгаагаар энэ дадлыг өөртөө бий болговол биеийн хүч болон уян хатан байдал нэмэгдэж өгдөг гэжээ.
Хүмүүсийн нас яваад өөрийн биеэ даахгүй болохоороо гараа оролцуулан босч суудаг. Харин та тийм болтлоо хөгширчихөөгүй бол эртнээс гараа огт оролцуулалгүй босч сууж байгаарай.
Хүндрэлийн түвшин: Амархан
Уян хатан байдал бол бух хөдөлгөөний чухал хэсэг нь. Уян хатан байдал буураад хөшөөд эхлэвэл таны бие доройтож эхлэж байгаагийн шинж юм.
Судалгаагаар 35-50 настай хүмүүсийн уян хатан байдал 25 хувиар буурсан байдгийг тогтоожэээ. Та залуу байгаа бол биедээ эртхэн анхаарах хэрэгтэй.
Харин нас яваад эхлэсэн бол одооноос зайлшгүй анхаарч эхлээрэй. Өдөр өдрөөр ахиулаад байхад болно. Нэг мэдэхэд таны сунгалт гайхуулахуйц болчихоно.
Хүндрэлийн түвшин: Амархан
Таны дасгалын хэв маяг яаж явагддаг вэ. Энэ жил шинэ аргаар яваад үзээрэй. Шинэ дасгал хэв маягийг турших нь таны тархи болон биеийн булчинд чухал нөлөөтэй байдаг талаар New York дахь Fitness Solutins-ы үндэслэгч Randy Gruezo хэлжээ.
Илүү хүчтэй этгээд дасгалуудыг хийж өөрийн булчингаа сорьж тархиа ажиллуулж эхлэх хэрэгтэй. Тогтмол яг адилхан дасгал хийгээд байх нь үр дүнг бууруулах муу талтай.
Хүндрэлийн түвшин: Амархан
Жингээ хасахыг хүсч байгаа эрчүүд байвал тэмдэглээд аваарай. Багаараа тоглодог сагс хөлбөмбөг зэрэг спортоор өдөр бүр биш юмаа гэхэд 7 хоногтоо 1-3 удаа хичээллэвэл таны эрүүл мэнд болон оюун санаанд чинь эмчилгээ болж өгнө.
Мэдээж найз нөхөдтэйгээ хамт байх учраас илүү эрч хүчийг тэднээс авч зугаатай сайхан байна.
Хүндрэлийн түвшин: Амархан амрхнаас хүндрүү
Гарын атгалтыг хэр сайн байгааг нэг туухай атгаад дасгал хийгээд үзээрэй. Хэр хурдан цуцаж байна. Ер нь атгалт муу байх нь бусад гар цээжний булчингийн хөгжилд саад болно. Өдөр бүр атгалт сайжруулах дасгалуудыг хийгээд үзээрэй.
Хүндрэлийн түвшин: Дунд зэрэг
Хүзүүний булчин бол хамгийн гол хэсэг нь. Өдөртөө нэг удаа шалгаад, дасгал хийж байхад гэмгүй.
Доош суниах байрлалд толгой нуруу өгзгийг нэг шугаманд болгож гараараа тулан хэвтээ байрлалыг авах.
Хүндрэлийн түвшин: Дунд зэрэг
Та хэдтэй вэ? Насны тоогоороо дасгал хий гэвэл хэцүү байна уу. Таны нас дээр гарсан бол тэр их тооны дасгал хийх хэцүү байж болох юм. Хуваагаад ч гэсэн хийгээрэй. Та 20 гаран настай байгаа бол найзуудаа суниалтын тулаанд дуудаарай. Эртнээс дасгал хийсэн байвал энэ тийм ч хэцүү биш л дээ. Ядаж өөрийнхөө насыг татдаг болох нь том зүйл шүү.
Хүндрэлийн түвшин: Дунд зэрэг
Газар суниах бол өөрийн хүчийг шалгах хамгийн хялбар аргуудын нэг юм. Танд ямар ч төхөөрөмж хэрэг болохгүй. Суниалтын үед цээж, гар, мөр гээд их олон булчин зэрэг хөгждөгөөрөө гайхалтай.
Та 3 минутанд 75 хийж чадахгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Магадгүй хэдэн долоо хоногийн дараа хангалттай суниадаг болох байх.
Хүндрэлийн түвшин: Дунд зэрэг
Биеийн хамгийн том бүхэл булчингаа хөгжүүлэх нь маш чухал. Хөлний хэсгээ хөгжүүлэхээ мартсан байж магадгүй. Сууж босох дасгал нь маш их тэвчээр шаарддаг дасгалуудын нэг юм. Тиймээс биеийн жингээр сууж босохоос эхлээд туухайнаас эхлээд томруу нь барьж сууж босч болно.
Нэг хөлөө урагш өргөсөн байдалтай босч суугаад сурчихвал таны дасгал үр дүнтэй байна гэж болно.
Хүндрэлийн түвшин: Дунд зэргээс хүндрүү
Хамгийн их инерги шаардсан суниалтуудын нэг. Дээш биеэ түлхэхдээ агаарт гараа шалтай паралел болгоно. Эхний үед хэцүү байх ч яваандаа хэд хэд хйидэг болоод эхлэнэ.
Хүндрэлийн түвшин: Хүнд
Өөрийгөө шалгах хамгийн төгс дасгалуудын нэг бол турникэн дээр суниах юм. Та биеийн жингээ аль хэдийн хангалттай даадаг болсон бол нэмэлтүүдийг зүүж эхлээрэй. Маш их тэвчээр шаардах боловч үр дүн нь гайхалтай байх болно.