Шинэ жилийн он солигдох мөч аль хэдийн дэлхий даяар болж өнгөрлөө. Ингээд 2015 он минь сайн байна уу. 2014 ондоо нэгэнтээ баяртай гээд хэлчихлээ.
1. Шинэ Зеланд бол дэлхий дээрх хамгийн түрүүнд Шинэ жилээ тэмдэглэсэн улс юм.
Хамгийн том галт салют Auckland-ын Sky Tower-с цацарсан юм. Энэ бол мартагдахааргүй дурсамжит сайхан мөч байсан.
2. Хоёрдахь том галын наадам Сиднейд болсон. Цагийн бүсчлэлээр авч үзвэл манайхаас 3 цагийн өмнө шинэ оноо угтаж авсан.
Сидней Опера болон Harbour Bridge-ээс салют цацарч, нүд хужирлам мөчийг бий болгосон.
10,000 агаарын галт салют, 25,000 галт буудалт болон 100,000 эффект үзүүлбэр үзүүлжээ. Харборын эрэг дээр 1,6 сая хүн цугласан байлаа. Бүгд он солигдох торгон мөчийг зүрх догдлуулан хүлээн авчээ.
3. Хүслийн захиа зүүсэн агаарын шаарнууд Японы Tokyo Tower-ын доороос нисгэж шинэ оныг угтжээ.
Тэгээд өөрсдийн шүтдэг сүмдээ очиж мөргөн будааны бялуугаа идэцгээсэн байна.
4. Өмнөд Солонгосчууд өөрсдийн хуваагдсан Хойд Солонгосын ойролцоох imjingak-ын өмнө гарчээ.
Уламжлалаараа шинэ жилийн анхны хонхыг дуугаргав. Хүслээ шивнэн сүсэг бишрэлдээ найдлаа.
5. Хонконгод Викториа Харборын хөвөөн дээр шинэ жилийн салютын буудлага.
6. Малайзын Ихэр 2 цамхгийн хажууд гайхалтай салют бууджээ.
7. Сингапурт Marina Bay-ын урд завин дээрээс салют бууджээ.
Тусгаар тогтносны 50 жилийн ой тохиолдож байгаа учир 50-ын тоогоор чимжээ.
8. Орост салютын буудалт гайхалтай болохгүй юмбал өөр хаана гайхалтай болох билээдээ.
9. Германд Берлины хаалганы ойролцоох салютын шоу.
10. Испани Мадридын салютын шоу
11. Англи, Лондонд галт наадам.
12. Францын Парист галт салютын наадам.
13. Бразилд шинэ жил
14. АНУ-д Нью-Ёорк Time Square-ын урд шинэ жил хэрхэн угтан авсан бэ?
15. Дубайд болсон шинэ жилийн үйл ажиллагаа. Дэлхийн рекордыг эвдэж чадсанаараа энэ жилийн онцлох болжээ.
16. Улаанбаатарын “Мөнгөн Үдэш” гайхалтай болж өнгөрсөн билээ. Шинэ оны мэнд.