Зарим хүмүүс бусдаас илүү хөдөлмөрлөснийхөө шагнал болгож маш их хэмжээний хөрөнгө, бэл бэлчинг өөр дээрээ төлвөрүүлж чаддаг. Гэхдээ тэдгээр хүмүүс шуналтай гэсэн үг биш.
Жинхэнэ тэрбумтангуудын ихэнх нь өөрийн хөрөнгөө гайхуулж зугаацахаас илүү тайван энгийн амьдралыг илүүд үздэг нь сонирхолтой. Ингээд энгийн байдлыг эрхэмлэдэг тэрбумтангуудаас хэн хэн нь өөрийн хөрөнгийн талаас илүү хувийг хүмүүсийн сайн сайхан тусын тулд зарцуулахаар шийдсэнийг сонирхоцгооё.
2010 онд дэлхийн хамгийн гэж нэрлэгдсэн тэрбумтнууд болох Билл Гейтс болон Варен Бафет нар орлогийнхоо 50%-ыг хандивын санд өгсөн билээ. Үүнээс хойш тэрбумтангууд энэ үйл ажиллагаанд нэгдэж 2012 он гэхэд 81$ тэрбум болсон байв. Хамгийн сүүлийн байдлаар 2014 оны 5 сарын байдлаар 120 тэрбумд хүрээд байгааг мэдээлжээ.
Ингээд дараах 11 дэлхийн хамгийн их хөрөнгөтэй эрхмүүд хэрхэн хөрөнгийнхөө талыг тараахаар болсон тухай мэдээтэй танилцацгаая.
Түүнийг хүмүүс Омахагийн зөнч гэдэг хочоор нь сайн мэдэх байх. Хөрнгийн зах зээл дээр түүний нэр компани нь домог болоод байгаа. Нийт эргэлдүүлж байгаа хөрөнгийн хэмжээ нь 63$ тэрбум болсон. Тэрээр өөрийн хөрөнгийн 99%-ыг хандивт зориулах болсноо аль хэдийн заралчихсан. Түүний энгийн амьдралыг эрхэмлэх зан нь түүний хуучны загвартай байрнаас нь харагддаг. Уг байраа 1957 онд 32,000$-р худалдаж авснаас хойш дахин байр аваагүй, нүүгээгүй байна.
Энэ эмэгтэй бол загварын дезайнер бөгөөд өөрийн орлогоороо хүмүүсийг гайхшруулж чадсан. Түүний нийт хөрөнгө нь 1,2$ тэрбумд хүрдэг. Forbes Сэтгүүлээс 68 дахь хүчирхэг эмэгтэйгээр тодруулсан юм. Тэрээр өөрийн нөхөр Barry Diller-тэй хамтран гэр бүлийн хандивын сан нээсэн бөгөөд нийт 35$ гаран сая долларыг хандивлаад байна.
Rockefeller-ын удмаас хамгийн хөгшин бөгөөд хамгийн нэр хүндтэй эрхэм юм. Түүний нийт хөрөнгө 2,7$ тэрбум доллар бөгөөд өөрийн нэртэй санг нээж хүмүүст тусалж байна.
Paypal-ын үндэслэгчдийн нэг, Теsla болон SpaceX-ын эзэн Elon Musk. Өөрийн хөрөнгө нь 12$ тэрбум юм. Өөрийн хөрөнгийнхөө ихэнх хэсгийг боловсрол, цэвэр эрчим хүч, болон бусад хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлст зориулдаг.
Түүний махруун ажилч зангийн илрэл болсон 31$ тэрбумын хөрөнгө нь түүнийг хэр нөлөөтэй хүн болохыг илтгэнэ. Мөн л өөрийн нэртэй санг нээж хүрээлэн буй орчин болон хүмүүсийн эрүүл мэндийн төлөө хандив өргөн, хандив цуглуулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна. Дэлхий даяар хийгдэж байгаа тамхины эсрэг тэмцэлд 220$ саяыг хандивлажээ.
Virgin Group-ийн үндэсслэгч. Түүний хөрөнгө 4,2 тэрбумыг давна. Тэрээр хорт хавдрын эсрэг бүхий л сангуудад чадах чинээгээрээ хандив өгч байхаа зарлажээ.
30 насандаа тэрбумтан болсон дэлхийн хамгийн залуухан тэрбумтан юм. Тэрээр хамгийн сүүлд 990$ сая долларыг цахиурын хөндийд зориулахаар болжээ.
Бидний хамгийн сайн мэдэх тэрбумтан бол Bill Gates юм. Gates эхнэртэйгээ нийлж өөрсдийн хандивын санг нээж нийт 28$ тэрбумыг хандивлажээ.