Монгол ардын зүйр цэцэн үгэнд “эрт босвол нэгийг үзнэ” гэдэг. Үнэхээр л эрт босох нь хувь хүний хөгжилд маш их чухал ач холбогдолтой зүйл.
Манай сайтын зүгээс өглөөний хүн болох дараах зааварчилгаа гарын авлагыг бэлдлээ.
Өглөө эрт босох нь хүнийг илүү өөдрөг, идэвхи санаачлагатай мөн эрүүл, бага стресстэй болгодог байна #. Та өглөө эрт дуугарах сэрүүлэгний дууг үзэн яддаг уу? Тэгвэл өглөө эрт хэрхэн зөв цагтаа босох дараах хэдэн зөвлөгөөг хүрэе.
Нойр дутуу үед бидний хөдөлгөөн, хүлээн авах чадвар удааширсан, цусны даралт өссөн байдаг. Хангалттай сайн унтаж авах нь их чухал.
Электроник зүйлсийг хол байлга
Унтлагын өрөөнөөс өөрийн ажилтай холбоотой зүйлсийг холдуул. Жишээ нь нөтбүүк, гар утас, ажлын зүнхийг ч мөн адил. Энэ нь таныг унтахаас өмнө 45-60 минутыг тэдгээр зүйлсийг оролдож болон хэрэглэж өнгөрүүлэхээс сэргийлнэ.
Тухтай байрлалаа сонгох
Нуруугаараа дээшээ харан хэвтэх нь нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай, мөн цээж хорсох болон хүчил ихсэхээс хамгаалж чаддаг. Харин доош харж гэдсээрээ унтах нь хурхирахыг зогсоох боловч хүзүүний эмгэгт хүргэх аюултай.
Зохисгүй хоол хүнснээс зайлсхийх
Халуун ногоотой хоол нь цээж хорсгох болон шингэц муутгадаг, шоколад нь кафейнтай учир таныг унтуулах биш сэргээчихнэ, харин алкахол хэтрүүлэх нь шөнөжин 00-д суух хэрэгтэй болгоно. Тиймээс багахан халуун цай уугаад орондоо ороход зүгээр.
Ном барьж ав
Унтахын өмнө зохиолын болон хэт улайруулдаггүй ном унших нь таны нүдийг ядраахад тустай. Эсвэл стресстэй холбоотой тэмдэглэл хөтөлсөн ч болно.
Халуун шүршүүрт орох
Халуун шүршүүрт орсны дараа хүйтэн хөнжилд орох нь таны биеийн температурыг бууруулах тустай.
Ая сонсож болно
Намуухан байгалийн ая, ардын дуу сонсон зүүрмэглэж болно.
Өглөөни хүн болох хамгийн үр дүнтэй арга бол өглөө бүр ижил цагт босох явдал юм. Харамсалтай нь амралтын өдөр ч гэсэн ижил цагт босох хэрэгтэй болно. Хэрэв та өглөө бүр ижил цагт босоод байвал таны бие автоматаар тухайн цагуудад сэрэх болон нойрмоглох байдал багасдаг байна.
Аажмаар эхэл
Өглөө сэрэх цагаа аажмаар яг босох цагруугаа дөхүүлэх хэрэгтэй. Жишээ нь та 7 цагт босохыг хүсч байгаа бол та 7:45 минутаас эхлээд 15 минутаар өдөр бүр наашлуулсаар байгаад 7 цаг болгож болно.
Зарим сайхан дуу тохируул
Сэрүүлэгнийхээ дууг дохиогоор сонгохоо болиод илүү сайхан ая мөн хөгжилтэй аяудаар солиорой.
Учир нь өглөө сэрээд эхлэхээр таны бие махбод илүү инергитэй эрч хүчтэй мэдрэмжээр дүүрэн байх болно. Тиймээс олж авсан энэ цагаа дэмий битгий өнгөрүүлээрэй.
Хариуцлагатай байх
Өглөө босох талаар гэрийнхэн найзнартаан дуулгаж яг ямар үр дүнд хүрж байгаа талаар хариуцлагатайгаар хэлж ярих хэрэгтэй.
Аажмаар эхэл
Бүх зүйлийг аажмаар эхэлж хийснээр яваандаа бүх зүйл автоматаар болж та илүү аз жаргал болон илүү их эрч хүчтэйгээр өглөөг угтдаг болно.
Өглөө эрт нэгэнт босоод эхэлсэн бол өглөөний дасгал, алхалт зэрэг биеийн чилээг гаргах дасгалуудыг хийх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хэт ядраах дасгал сонгох хэрэггүй.
За дээрх энгийн аргуудыг хэрэглэснээр та өглөөний хүн болоход бага ч гэсэн дөхөм болох байх. Өглөөний хүн болсноор та бусдаас илүү цагийг олж авч, бусдаас илүү эрч хүчтэй, бусдаас илүү эрүүл саруул амьдралдаа сэтгэл дүүрэн алхах боломжийг олгох болно. Танд амжилт хүсье!