“Хортой найзууд чиний ард үлдэхийг хүсдэггүй. Чамайг өөртэйгээ ижил хэмжээнд байлгахыг хүсдэг.”
Хортой болон чамд үргэлж төвөг удаж байдаг нөхдүүдээс зайгаа барьж тодорхой түвшинд харьцах хэрэгтэй. Сайн найз байна гэдэг тийм ч амар биш. Сайн найзыг олж нөхөрлөнө гэдэг мөн л хэцүү асуудал.
Найзын чинь үйл хөдлөл сайн найз уу эсвэл хортой найз уу гэдгийг хэлээд өгөх болно. Эерэг хүмүүс илүү дээр амьдралыг бүтээж илүү сайн эр хүн болоход чинь туслах болно.
Сайн найзуудын хүч, тэдний дэмжлэг чамд хичнээн хэрэгтэй болохыг дараах бичлэгээс үзнэ үү.
Хортой найзуудын бодлоор сайн найз цаг хугацаагаа өөртэй нь хамт байхад зориулах хэрэгтэй гэж үздэг. Ер нь бол чамтай хамт өөрийнх нь хүссэн цэгт байхыг хүсдэг. Чамайг амжилт гаргахад тийм ч дуртай биш.
Харин сайн найз бол чамайг амжилт гаргахад чинь хүч болж дэмжлэг үзүүлдэг. Тэд чиний амжилтаар үнэн сэтгэлээсээ бахархдаг боловч хэзээ ч чамайг хойш нь татах талаар боддоггүй.
Эрчүүдийн хувьд байнга өөр хоорондоо өрсөлдөж байдаг төрөлхийн чанартай. Та өөрийгөө сайн найзуудаар хүрээлүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны гаргах амжилт хүрэх зорилго чинь тэлж илүү боломжийг өөртөө нээх болно. Сайн найз чинь амжилтанд хүрэх үед танд бага зэрэг атаархал төрч байвал үүнийг ашиглаарай.
Атаархлыг зөвөөр ашиглаж найзуудынхаа хажууд амжилтаараа зэрэгцэн очоорой. Хэн нэгнийг арагш татан өөртэйгээ зэрэгцүүлэх бус улам их амжилтанд хөтөлж түүнээс урам авах нь чухал.
Өөрөө өөртөө хариуцлагатай байхаас гадна найзуудтайгаа сайн зүйлсийг хуваалцах хэрэгтэй. Эрүүл мэндийн их хялбар боловч хэрэгтэй зөвлөгөөг мэдсэн бол найзуудтайгаа хуваалцах хэрэгтэй. Таны найзууд урт удаан эрүүл амьдрах нь таны хувьд маш чухал. Тиймээс өөрийн тавьсан зорилго, хийх гэж байгаа гайхалтай зүйлсээ хуваалцах нь танд боломжийг нээж өгнө. Найзууд чинь хүсвэл хамтдаа нэг зорилгын төлөө тэмцэх боломжтой байх хэрэгтэй. Найзуудтайгаа нэг зорилго дээр нэгдэх шиг хамгийн сайхан зүйл хаана байх билээ. Таны энэ эерэг хандлага бусдад халдаж та ч гэсэн гайхалтай санал зөвлөгөөг найзуудаасаа авах болно.
Шинэ хурал цуглаан, шинэ бүхнийг найзуудтайгаа хамт туршиж үзэхийг хүсэх нь лавтай. Ганцаараа ямар нэгэн зүйлийг шинээр эхлэхэд их хүндрэлтэй байдаг. Найзуудын ачаар тийм хүндрэлийг та амсахгүй байна гэдэгт итгэлтэй байна.
Өмнөх мэдээллүүд дурдаж байснаар найзуудтай хүн найзуудгүй хүнийг бодвол илүү урт удаан амьдрах магадлал өндөртэй байдгийг илрүүлсэн байдаг.
Тэгэхээр таны найзуудын оролцоо таны амьдралд маш чухал болох нь тодорхой байна. Найзуудын хүч бол дэлхийг өөрчлөх агуу зүйлсийн нэг юм шүү.