Нойр, зүүдний судлаач Профессор Крис Идзиковски-ийн 1000 хүний дунд явуулсан судалгаагаар 6 төрлийн байрлал байдгийг илрүүлжээ. Байрлал бүр тухайн хүний талаар янз бүрийн зүйлийг хэлж чадах бөгөөд бүгд эрүүл мэндэд нөлөөлөх сайн муу нөлөөллүүдтэй. Та яг ямар байрлалаар унтдаг вэ? Дараах байрлалуудаар шинжээд үзээрэй.
Байрлал: Гараа дэрэн дээрээ чөлөөтэй тавьж доош харж хэвтэх байрлал. Толгой нэг тийш харсан байна.
Хувийн зан чанар: Ийм байрлалаар унтдаг хүмүүс ихэвчлэн нийтэч, шазруун хурц зантай хүмүүс байдаг. Тэд их зоригтой эрч хүчтэй боловч хэн нэгэн хувь хүнрүү нь хандсан шүүмжлэл хэлэхэд амархан гомддог сул талтай.
Эрүүл мэндийн ашиг тус: Ер нь бол толгойгоо доош харуулж унтдаг байрлалууд нь хоолны шингэцэд маш сайн.
Байрлал: Хажуу талаар хэвтэн 2 хөлөө нугалан давхарлаж унтах. Энэ бол хамгийн түгээмэл байрлал. Судалгаанд оролцсон 1000 хүний 41% нь уг байрлалаар унтдаг гэсэн дүн гарчээ.
Хувийн зан чанар: Ийм хүмүүс нь ичимхий, мэдрэмтгий хүмүүс байдаг. Тэд хэн нэгнийг гомдоочихгүйн төлөө их хичээдэг.
Эрүүл мэндийн ашиг тус: Унтахдаа зүүн талаараа унтдаг бол дотор эрхтний асуудалтай (элэг, цөс, уушигны асуудалтай). Тиймээс аль болох баруун талаараа цагариглаж унтах хэрэгтэй.
Байрлал: Хажуу тийшээ харж номхон унтах.
Хувийн зан чанар: Их тайван, залхуу хүмүүс ийм байрлалаар унтдаг. Хэн нэгэнд амархан итгэдэг зан нь тэднийг илүү гэнэн тэнэг харагдуулдаг.
Эрүүл мэндийн ашиг тус: Энэ унталтын үед нурууны нугасны яс шулуун байдалд ордог учир нурууны ямар нэгэн өвчинтэй хүнд их сайн эмчилгээ болж өгдөг.
Байрлал: Хоёр гараа урд талруугаа гаргасан байрлал.
Хувийн зан чанар: Шинэ зүйлд нээлттэй нэгэн. Гэвч хаяа ичих нүүргүй мэт аашилдаг. Тэд шийдвэр гаргах гэж их цаг хугацааг зарцуулдаг. Хэрэв тэд шийдвэр нэгэнт гаргасан бол шийдвэрээсээ хэзээ ч буцдаггүй.
Эрүүл мэндийн ашиг тус: Та ингэж унтдаг бол хааяа ч гэсэн өөр байрлалаар унтаж байх нь таны эрүүл мэндэд тустай. Ингэснээр хүчиллэг байдлыг бууруулах амьсгалын замыг чөлөөлж илүү сайн амьсгалахад тус болдог. Хэрэв байнга ийм байрлалаар унтахаа болихгүй бол мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй.
Байрлал: Дээшээ хараад гараа хоёр хажуу талдаа тавьж унтах.
Хувийн зан чанар: Ингэж унтдаг хүмүүс ихэвчлэн дуугай зожиг хүмүүс байдаг. Тэд хэн нэгэнтэй хамтрах, түрүүлж санал тавьна гэж хүлээх хэрэггүй, эрсдэл хүлээх дургүй хүмүүс байдаг. Тэд бусдад болон өөртөө маш том стандарт тавьдаг.
Эрүүл мэндийн ашиг тус: Байнга ингэж унтах нь таныг хурхирдаг болгоно. Мөн амьсгалахад хүндрэлтэй болж сайн унтаж чадахгүй болох аюултай. Шөнөжин хурхирч бусдын тав тухыг алдуулах нь таны имижийн нэг хэсэг болно. Хэн нэгний сайхан нойронд саад хийхийг хүсэхгүй байгаа бол эртнээс унтах байрлалаа өөрчлөх хэрэгтэй.
Байрлал: Дээшээ харж хэвтээд гараа толгойны ойролцоо авч ирсэн байрлал.
Хувийн зан чанар: Ийм хүмүүс маш сайн сонсогчид, сайн найз байж чаддаг. Тэд хэн нэгэнд үнэн сэтгэлээс туслах их дуртай боловч нэр хүндэд төдийлөн дуртай байдаггүй.