Хүйтэн салхитай өдрийн тоо нэмэгдсээр намар тэгээд өвөл хаяанд хүрээд ирлээ. Намар өвлийн гутлаа сонгосон уу. Эсвэл түрүү жилийн хуучин гутлуудаасаа өмсөх гэж байна уу.
За ямар ч байсан дараах 5 гутлыг сонгосноор та илүү загварлаг, өөртөө итгэлтэй, дэгжин, мөн хөл чинь дулаан хуурай байх болно.
Энэ бол зуны сандаал, таавчиг зэргийг орхих цаг. Жинхэнэ гуталны загварын улирлууд эхэлж байна.
Та өөрийн таалалд нийцүүлж дараах 5 гутлаас сонгож аваарай. Эсвэл 5 ийм гутал сонгож авсан ч болно.
Миний хувьд энэ гутал маш эвтэйхэн санагддаг. Элгэн материал илүү дэгжин харагдуулдаг боловч 2014 оны хувьд сонгох хэрэггүй.
Голлох өнгө нь хар болон хүрэн өнгө. Гэгээтэй болон хар бараан гээд дотроо өнгөний өргөн сонголттой. Жинсэн болон саарал даавуун өмдөн дээр төгс зохицдог.
Их дэгжин загвар. Хурц тод өнгөн дээр их сайхан харагддаг. Гадуур их ажил амжуулдаг залуусын байнгын сонголт бол яахын аргагүй ширэн/brogue/ гутал. Бариу жинс, костюм гээд бүхий л төрлийн бариу загвартай өмдөн дээр сайхан харагддаг.
Ийм гуталгүйгээр намрыг төсөөлөхөд хэцүү. Ажил хэрэгч залуусын хувьд намар өвлийн байнгын сонголт нь Челси загварын гутал байдаг билээ.Тиймээс уламжлалт сонголтоо хийхдээ дараах загваруудын өнгийг чухалчилж үзэх хэрэгтэй. Даавуун өмд болон костюман доор өмсвөл илүү зохицож харагдана.
Цастай болон явган алхалтанд хамгийн их зохицсон гутал бол нугасан гутал. Даавуун болон жинсэн өмд өмсвөл илүү дээр. Харахад л их дулаахан харагддаг ус чийг нэвтрүүлдэггүйгээс гадна загварлаг харагдуулах гутал бол нугасан гутал.
Шоколадны хүрэн бор өнгө илүү дээр зохицож харагдана. Гадуур дотуур хаана ч өмссөн хөлд эвтэйхэн илүү дэгжин харагдуулах сонголт бол явган аялалын гутал. Гэхдээ загвараа зөв сонгох хэрэгтэй гэж зөвлөх байна.
Дээрх 5 төрлийн гутлыг энэ өвөл сонголтондоо оруулахаа мартахгүй гэдэгт итгэлтэй байна. Гутлаа сайн өнгөлж байнга цэвэр байдлыг эрхэмлээрэй. Энэ удаагийн загварын хандлагад офисын байнгын хамтрагчдыг оруулаагүй болно.