Нүдээ сайн аниж амжаагүй байтал сэрцэн мэт богино нойр авах үед ядарсан, уцаартай, өлссөн гэх мэт тавгүй мэдрэмжүүд төрдөг үү? Эдгээр мэдрэмжүүд нь нойр дутуу байгаатай холбоотой үүсдэг.
АНУ-ын үндэсний судалгааны газраас гаргасан судалгаагаар Америкчуудын 53-с дээш хувь нь 7 цагаас бага нойр авдаг гэж гарсан байдаг.
Тэгэхээр нойр дутуу байснаар дараах хэцүү мэдрэмжүүд төрдөг байна.
Хүн унтаж байх үед тархи шийдвэрлэж чадаагүй болон алдаатай мэдээллүүдийг зүүдэлж эхлэдэг. Өөрөөр хэлбэл дутуу нойртой байснаар илүү их ярвигтай зүүд зүүдлэх боломж ихэсдэг. Зөв биш мэдээллүүдийг зүүдэндээ байнга хараад, тархиндаа бий болгож өөртөө сануулаад байх нь сэтгэцийн эмгэгтэй болгох боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нойр дутуу байх нь ууртай, түргэн зантай болгодог. Үүнээс үүдэлтэйгээр биеийн хэлээ хянаж чадаагүйгээс болж хүмүүст эвгүй буруу ойлголт төрүүлж бухимдуулахад хүргэдэг. Байнга тийм байдалтай байх нь таныг ууртай нэгэн мэт харгдуулж болох юм.
Оройн ээлжинд 6-с доош цаг унтаж ажилладаг сувилагчид дээр хийсэн судалгаагаар тэд хамт ажиллагсадтайгаа эвгүй харьцах, ажлын хурд нь буурах зэрэг сөрөг үр дүнгүүд гарч байгааг тогтоосон байна.
Денмарк-д хийсэн судалгаагаар дутуу нойртой үедээ секс хийхэд таны эр бэлгийн эс(сперм)-үүд сэлэх чадамж муугаас болж живцгээдэг байна.
Амар амгалан сайн нойр авч чадаагүйгээс болж спермын тоо 25%-аар буурдаг.
Судлаачдын үзэж байгаагаар саатуулагдсан нойр нь таны тестороны ритмыг алдагдуулж улмаар үрийн шингэний чанарыг бууруулдаг гэжээ.
Нойр дутуу байх нь бусдаас 1 оноогоор дутуу харагдуулна. Ялангуяа эрчүүдийн хувьд нүүр амаа будаж гоёдоггүй учир эмэгтэйчүүд шиг өнгөлөн далдалалт хийх боломжгүй. Тэгэхээр болзоонд явах эсвэл хэн нэгнийг уургалахаар шийдсэн байгаа бол илүү сайн нойроо аваарай. Таныг илүү дээр харагдуулах болно.
Үнэхээр нойрны дутагдалтай байгаа үед энгийн үеийнхээс хурдан согтдог. Та нилээн хэдэн шил шар айраг цааш нь харуулаад юу ч болоогүй юм шиг байдаг байсан бол. Энэ удаа бүх зүйл эсрэгээрээ эргэх болно гэдгийг санаарай.
Австралийн судлаачдын үзэж байгаагаар нойр дутуу болон нойр сайтай үед уулгасан пивоны нөлөөлөл уг хүндээ харилцан адилгүй байгааг тогтоожээ. Тиймээс нойр дутуу байгаа үедээ ууж заншсан шар айрагны хэмжээгээ бууруулахгүй бол хэт согтолтод хүргэж болзошгүй.