Шагай гарсан зуны чөлөөт ботинкон гутал нь илүү дэгжин сайхан харагдуулдаг.
Шууд оймсгүйгээр өмсөх нь их энгийн харагдуулдаг байж болох юм. Гэхдээ таны хөлийг гэмтээх аюултай.
Хэрэв ийм төрлийн гутлан дотор оймс өмсөхаар шийдсэн бол оймсыг ил гаргахгүйгээр зохицуулах хэрэгтэй. Эсвэл урт түрийтэй өмд өмсөх гэж байгаа бол оймс өмсөж болно. Мөн тод өнгийн оймсыг харагдуулсан, этгээд хувцаслахаар шийдсэн бол оймсыг ил гарган өмсөж болно. Бусад үед таныг оймсоо гаргаад хэрэггүй гэж хэлэх байна.
Уламжлалыг дагаад хөл нүцгэн өмсөхөөр шийдсэн бол хөлний цацлага зэргийг ашиглахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд ямар нэгэн үнэр бусдын хамарт хүрэхээс хамгаална. Мөн гутлан доторх чийгийг тэнцвэржүүлэхэд их чухал үүрэгтэй.
Таны хөлнөөс шивэр болон бусад эвгүй үнэр үнэртдэггүй байсан ч хөл нүцгэн өмсөх гэж байгаа бол таны гуталны улавч болон цацлаганы талаар сайн бодож үзээрэй.