Орчин үед шүдийг эрүүл цагаан болгох маш олон аргуудыг санал болгож байгаа боловч таны шүд байнга эрүүл байж цагаан гялалзсан харагдахгүй байна уу?
Америкын Нэгдсэн улсад нилээд газар авч байгаа Энэтхэгийн ардын эмчилгээний нэгэн аргыг санал болгож байна.
Хүнсэнд хэрэглэдэг тосыг амандаа хийгээд 20 минут болгох хэрэгтэй. Хэрэв хүсвэл 20 минутын турш амаа зайлсан ч болно. Уг тос нь наргил модны тос, самрын тос, оливын тос байвал зүгээр. Хүний амны хөндийд олон төрлийн нян үүсдэг бөгөөд шүдээ угаах үед дөнгөж 10% устдаг.
Үүнийг санал болгож байгаа хүмүүсийн үзэж байгаагаар тосыг амандаа хийж зайлах эсвэл байлгах явцад аман доторх нян бактерууд наалдан тосыг гадагшлуулах үед хамт гардаг гэжээ.
Эртний Энэтхэгийн уламжлалт ойлголтонд ийм эмчилгээ нь толгой таллаж өвдөх, астма, деабет, бусад хууч өвчнүүдэд тустай гэж үздэг байна.
Шүдний өвчин даамжирвал зүрхний өвчин, цус харвалт, нойр булчирхайн хавдар зэрэг өвчлөл үүсэхэд нөлөөлдөг.
Магадгүй өндөр хөгжилтэй орнуудад энэ аргыг хэрхэн сайжруулж байнгын хэрэглээ болгох талаар судалгаа шинжилгээ явуулж байгаа байх. Гэхдээ шүдний ОО-ны компаниудад муугаар нөлөөлж болох юм.
За тэгэхээр энэ аргыг хэрхэн хэрэглэх вэ?
Анхаарах зүйл: /Өглөө бүр эсвэл орой унтахаар хэвтэх бүртээ давтаж хийх хэрэгтэй, амандаа балгасан тосоо залгиж болохгүй/