Эрэгтэй хүнд хөгшрөлттэй холбоотой гормоны өөрчлөлт орохыг заримдаа эрэгтэй хүний цэвэршилт гэж нэрлэдэг ба энэ нь эмэгтэй хүний цэвэршилтээс ондоо зүйл юм. Ялгаатай нь эмэгтэй хүний цэвэршилтийн үед өндгөвчний үйл ажиллагаа алдагдсанаар үржлийн гормон хэмжээ гэнэт ялгарахаа больдог бол эрэгтэй хүний цэвэршилтийн үед бэлгийн гормоны хэмжээ олон жилийн турш аажмаар багасдаг байна. Энэ талаар эрчүүд юу таамаглаж байгаа мөн юу хийж чадах талаар доор орууллаа.
Насжилттай холбоотойгоор гормоны өөрчлөлт гарах нь эмгэг биш юм.
Эрэгтэй хүний цэвэршилт гэдэг үг нь хөгшрөлттэй холбоотойгоор тестостероны хэмжээ багасах эсвэл биологийн чадамжит тестостерон багасахыг тодорхойлсон ойлголт юм.
Олон эмч нар эрчүүдэд хөгшрөлттэй холбоотой гормоны өөрчлөлт гарахыг андропауз гэж нэрлэсэн байдаг. Мөн зарим анагаахын ном зохиолд тестостерон дутагдалтай холбоотойгоор гарах хам шинж, андрогены хомсдол, гипогинодизм гэх мэтээр нэрлэсэн байдаг боловч мөн чанар нь адил юм.Тестостероны хэмжээ эрчүүдэд харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Ерөнхийдөө хөгшин хүнд хэмжээ бага байхад, залуучуудад их байдаг ба хэмжээ дунджаар 30 наснаас эхэлж жилд нэг хувиар аажмаар багасдаг байна. Цусны шинжилгээгээр биочадамжит тестостероны хэмжээ багасах, тестстероны хэмжээ багасах нь оношлогооны гол арга юм. Зарим эрчүүдэд тестостероны хэмжээ бага мөртлөө зовиур илрэхгүй яваад байдаг. Энэ тохиолдолд эмчилгээ хэрэггүй.
- Бэлгийн үйл ажиллагаа өөрчлөгдөх. Үүнд бэлэг эрхтэн босохгүй байх, бэлгийн дур хүсэл буурах, цөөн тохиолдолд аяндаа бэлэг эрхтэн хөвчрөх(нойрон дунд гэх мэт), үргүй болох. Мөн төмсөгний хэмжээ жижгэрч хатангиршдаг.
- Нойрны өөрчлөлт илрэх. Зарим тохиолдолд тестостероны хэмжээ багасах нь нойргүй болох, сэрвэлзэх, эсвэл унтамхай болох шалтгаан болж болно.
- Бие махбодид гарах өөрчлөлт. Биеийн жин нэмэгдэх, булчингийн хэмжээ болон хүч багасах, ясны нягтшил буурах гэх мэт янз бүрийн өөрчлөлтүүд гарч болно. Мөн үс унах, хөх томрох гэх мэт өөрчлөлтүүд илэрдэг. Ховор тохиолдолд ядарч сульдах, бие халуу оргих мэдрэмж үүсч болно.
- Сэтгэл санааны өөрчлөлтүүд. Тестостероны хэмжээ багасах нь өөртөө итгэх итгэл, урам зоригийг бууруулдаг. Мөн сэтгэл санаагаар унах, гуниглах, анхаарал төвлөрөлт сулрах, ой тогтоолт сулрах гэх мэт өөрчлөлтүүд илэрдэг. Архи хэтрүүлэн хэрэглэх, бамбай булчирхайн эмгэгүүд, эмийн бодистой холбоотойгоор тестостероны хэмжээ багасаж дараах шинж тэмдгүүд илэрч болдог. Мөн нойртой холбоотой бөглөрөлтөт хэлбэрийн амьсгал тасалдах өвчний үед тестостероны хэмжээ багасаж болдог ба эдгээр өвчнүүдийг эмчлэхэд тестостероны хэмжээ буцаад хэвэндээ ордог.
Хэрэвзээ танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл магадгүй тестостероны түшвин бага байхыг үгүйсгэхгүй ба эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
- Үнэнч байх. Танд дээрх зовиур илэрч болоход хүргэсэн асуудал, шалтгааныг тодорхойлох, эмчтэйгээ энэ талаар нуулгүй ярилцах
- Амьдралын зөв хэвшилтэй болох. Өдөр тутмын үйл амьдралдаа идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг хэвшүүлэх. Идэвхтэй дасгал хөдөлгөөн, хооллолт нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлэн, зан ааш, нойрны зөв хэмнэлд оруулж өгөх тустай.
Тусламж хэрэгтэй үед бусдын тусламж авах. Сэтгэл санаагаар унах явдал түгээмэл байдаг ба энэ эрчүүдийг илүү ууртай, түрэмгий болгодог түүнчлэн дур мэдэн өөрөө эм хэрэглэх гэх мэт буруу шийдвэр гаргуулахад хүргэдэг.
Нэмэлт бүтээгдэхүүнүүдээс болгоомжил. Эмийн ургамал, биологиййн нэмэлт бүтээгдэхүүнүүд нь насжилттай холбоотой тестостероны багасалтын эмчилгээнд хэрэглэх нь үр дүнтэй болох нь тогтоогдоогүй байна. Магадгүй зарим нь аюултай бүр дордуулж ч мэдэх юм. Дигидроэпиандростероныг удаан хугацаанд хэрэглэх нь үр дүнтэй эсэх батлагдаагүй ба эсрэгээрээ магадгүй түрүү булчирхайн хавдар үүсэхэд нөлөөлж болохуйц юм.
Тестостероны түвшин багасалтыг тестостероноор орлуулан эмчилгээнд хэрэглэх нь одооч маргаантай хэвээр байна. Зарим эрчүүдэд тестостерон эмчилгээ нь тестостероны дутагдал, шинж тэмдгийг улам гүнзгийрүүлж байгаа нь тогтоогдсон байна.
Нийтлэгч: Эмч Г.Эрдэнэбат