Жил бүрийн 1-р сарын 1 бол шинэ эхлэл бий болгоход хамгийн таатай өдөр байдаг. Гэтэл өнөөдөр тэр нэг сараас чинь хойш 7 сар өнгөрсөн байна шүүдээ гэж үү? Үгүй та бууж өгөх болоогүй байна. Өдөр бүр танд боломж олгож байдаг. Өнөөдөр бол таны амьдралын бас нэг гайхалтай эхлэл хийхэд тохиромжтой өдөр. Өнөөдрөөс та өөртөө илүү таалагдах тэр л амьдралаар амьдарч, гайхалтай гялалзсан амжилтаар дүүрэн өөрийгөө бий болгоход тань туслах болно.
Таны хажууд байнга байж хором бүрийг чинь хумсалж байдаг муу зуршлуудаасаа салах цаг нэгэнт болжээ. Муу зуршил гэнэт нэг өдөр бий болчихдоггүй, олон арван өдөр таны хийж заншсан үйлдэл үүнийг бий болгочихдог. Тийм болохоор танд үүнтэй тэмцэхэд мөн л адил олон өдрийн тэсвэр тэвчээр өөрийн бодол санаагаа өөрчлөх хэрэг гарна.
Бүх зүйл таны тархинаас эхлэлтэй. Эхлээд тархи үүнийг удирдаж хийж эхэлдэг бол сүүлдээ бие махбод чинь шууд үйлдлээр хийдэг болно. Магадгүй та өнөөдрөөс тамхинаас гарах, дасгал хийж эхлэх, шийдэмгий байх, байнга хэн нэгнээс зөвлөгөө авахаа болих, дэмий цагийг өнгөрөөхөө болих, их идэхээ болих зэрэг янз бүрийн муу зуршлуудаас салах шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Дараах шинжлэх ухааны үндэстэй аргууд танд туслах болно.
Бидний гаргадаг нэг том алдаа бол зорилгоо маш тодорхой гаргадаггүй, яг юу хүсэж байгаа чинь тодорхой биш, юуг хийвэл үүндээ хүрэх вэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Жишээ нь хүмүүс зүгээр л “би жингээ хасмаар байна” гэж хэлдэг. Тэгвэл яг хэдий хэмжээтэйг хасахыг хүсэж байна? Өөрийгөө идэвхижүүлэх хамгийн хялбар арга бол тархиндаа өөрийн хүрэх цэгийг маш тодорхой болгох хэрэгтэй.Хүсэж байгаа цэгтээ хүрэхийн тулд та хэдий хэмжээтэй явах шаардлагатай вэ гэдгийг маш сайн тодорхойл.
Хүрэх цэгээ маш тодорхойгоор тодорхойлосон бол түүнд хүрэхийн тулд хийх үйлдлээ ч мөн адил маш сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Жишээ нь “Бага идэх болно” гэж битгий хэлээрэй. Бага гэж ямар хэмжээ вэ?
Та хүсэж байгаа зүйлээ бий болгохын тулд юуг ямар шат дарааллаар хэрхэн хийснээр хүрэх вэ гэдгийг маш нарийн гаргаж өгөх хэрэгтэй. Хэрэв та тэгж чадвал таны хийх гэж байгаа үйлдэл, гаргасан зорилгодоо илүү үнэнч байж чадна.
Хүмүүс танд хэлж байсан байх “Сайн талаа дагаж илүү өөртөө итгэлтэй байснаар зорилгодоо хүрнэ”. Нэг талаар тэдний зөв ч итгэл бол хамгийн гол амин сүнс нь юм. Та амаргүй тулаанд орохоор бэлтгэгдсэн байна. Таны ганц бамбай бол таны өөрөө өөртөө итгэх итгэл чинь юм. Та жингээ хасахаар шийдсэн л бол сайхан жигнэмэг, гоё хоолыг үл тоон өнгөрөөж чадна гэдэгтээ бат итгэх хэрэгтэй.
Судалгаанаас харахад өөрийгөө удирдах байдал яг булчин шиг энгийн дасгалуудын үр дүнд маш хүчирхэг болдог. Дасгал маш их хийсэн үед таны гар цуцдаг шиг өдөр бүр таны ажил амьдрал, гэр бүлийн стресс зэрэг нь таны сэтгэлийн тэнхээг ядрааж байдаг. Та нэг л удаа буугаад өгчихвөл тэгээд л бүх зүйл анх эхэлж байсан шиг чинь болно гэсэн үг. Хичнээн олон өдрийн бэлтгэл нэг удаагийн дэглэм алдсанаас байхгүй болдог билээ. Яг түүнтэй адил таны сэтгэлийн тэнхээ ингээд л дуусчихаж байна гэж үү.
Та өдрийг дуустал өөрийн удирдлагаа алдалгүй барьж муу зуршлаас хамгаалж байх хэрэгтэй. Муу үр дагавар сэтгэлийн тэнхээ алдрах мөчүүдийг ч гэсэн тооцоолсон маш сайн төлөвлөгөөг өөртөө бий болгоорой. Түүнийгээ дагаж мөрдөж чадвал таны хувьд юуг ч цаашдаа хийх сэтгэлийн тэнхээ, удирдлагыг гартаа авах арга замтай болж байна гэсэн үг.
Танд амжилт хүсье!