Хоол идсэнийхээ дараахан шүдээ угаах нь таны шүдийг гандуулах, шүдэнд ан цав гаргах аюултай гэдгийг Нью-Ёоркын Их сургуулийн шүдний докторууд судлан тогтоожээ.
Усаар зайлаад хүлээ: Шүдээ усаар зайлаад 40 минут хүлээх хэрэгтэй. Ингэснээр дээрх эрсдлийг бууруулна. Тиймээс өглөө эрт босоод шүдээ угаагаад дасгалаа хийгээд идэх хоолоо бэлдэхэд л хангалттай гэсэн үг.
Зам дээрх агаарын бохирдол бусад газраас 10 дахин илүү бохирдолтой байдаг. Тиймээс цонхоо онгойлгосноор машины утаа болон бусад механикын ялгаруулах утаанаас болж таны толгой өвдөх цаашлаад хорт хавдар, болон зүрхний өвчлөлд хүргэдэг байна.
Туршаад үз байнга хэрэгжүүл: Дулаан цагт өөрийн мэдэлгүй цонхоо онгойлгоцон байдаг. Тиймээс энэ зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Хөдөө хээр давхиж яваа биш бол цонхоо хааж байгаарай.
Үдийн цайгаа өөрөө хийж иднэ гэдэг сайн хэрэг. Гэвч пластик саванд хийж халааснаар таны эр бэлгийн эсийг бууруулах мөн гормонд өөрчлөлт оруулах аюултай гэдгийг АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Жермайн Бүк Лоуис хэлжээ.
Шилэн савыг хэрэглэ: Хэрэв халаах эсвэл болгох гэж байгаа бол шилэн саванд хийж сурах хэрэгтэй.
Юм идэхгүйгээр шар айраг уух нь цусан дахь алкахолын түвшинг ихэсгэдэг учир байнга ийм дадалтай байх нь таныг донтуулах аюултай. Гэртээ ирээд эхлээд нэг юм амандаа хийчээд шар айргаа уу.
Ер нь унтлагын өрөөнд утас болон техник хэрэгслүүдийг байнга байлгах нь цус харвалт өгөх магадлалыг ихэсгэдэг байна.
9 цагаас хойш утас болон бусад хэрэгслийг өөр өрөөнд оруулах хэрэгтэй.
За ингээд дээрх 5 үйлдлээс бүрэн хамгаалах боломжтой боллоо. Танд амжилт хүсье.
Урт удаан, эрүүл, аз жаргалтай амьдарцгаая.