Хэрэв та азтай бол унтах үед ихэнхдээ ямар нэгэн тодотгохоор зүйл тохиолдохгүй нам унтдаг байх. Бид таны нүдээ аниснаас хойш унтаж байх үед болдог зарим галзуу зүйлсийг тайлж мэдээлэл бэлдлээ.
1. УНАЖ БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ
Энэ мэдрэмж нь ихэнхдээ унтаж байх үед мэдрэгддэг. Тэр үед таны бие унтраах товчин дээр дарсан мэт ямарч хөдөлгөөн хийх боломжгүй болдог.Зүүдэнд ихэвчлэн уулнаас унах, тэнгэрээс унах, байшин дээрээс унах гээд бүхий л унаж болох зүйлсээс унаж байгаагаар зүүдлэгддэг. Зүүд судлаачдын тайлбарласнаар энэ мэдрэмж нь маш их ядарсан эсвэл стрестсэн, сульдсан үед ажиглагддаг гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл таны тархи зүүдны тойрогруу маш хүчтэйгээр нэвтрэн орох үед таны бие харин үүнийг барьж тогтоож чадахгүйгээс цочин сэрэх үйл явц гардаг байна.
Та зарим өглөө эсвэл шөнө дунд сэрэх үед таны бие хөдөлж чадахгүй мөн ярьж чадахгүй байгааг мэдэрдэг. Энэ үйл явц хэдэн секунд эсвэл хэдэн минут үргэлжлэх нь маш айдас хүргэм байдлыг бий болгодог. Үүний гол учир нь маш гүн нойрны хэсэгрүү шилжих үед таны тархи сэрснээс үүдэлтэй нойрны эсрэг таны тархины явуулж байгаа үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл таны тархины зарим хэсэг сэрсэнч бие махбодоо удирдаж чадахаар бүтэн сэрж чадаагүй байгаатай холбоотой үүсдэг байна. Зүүд судлаачдын хэлснээр ихэнх хүмүүс энэ үед амьсгалж чадахгүй цээжин дээр нь маш хүнд зүйлээр дарсан мэт мэдрэмжийг мэдэрдэг байна. Яг аварга том заан цээжин дээр чинь сууцан байгаа мэт.
Нойртой холбоотой ихэнх зан үйл нь хор хөнөөлгүй байдаг. Гэвч унтаагаараа явах нь хамгийн аюултай хэлбэр юм. Та унтаж байхдаа гэр дотуур тэнэх, гэрээс гарч явах, жолооны ард суух, цонхоор гарах гэж оролдох гэх мэт аюултай үзэгдлүүдийг өөрийн ухамсаргүйгээр хийдэг байна. Бяцхан хүүхдүүдийн хувьд сэрээгүй байхдаа хувцаслан босож байвал эмээх хэрэггүй гэнэ. Учир нь 5-12 наснынханд түгээмэл тохиолддог энэ үзэгдлийн нууцыг эрдэмтэд тайлж чадаагүй ч, эмгэг биш гэдэг дээр санал нэгдсэн юм. Харин том хүмүүсийн хувьд унтаагаараа явах шалтгаан нь тайвшруулах эм, архи уух, унтахын өмнө хэт их идэх, ус уух, маш их стрессэнд орох зэргээс үүдэн бий болдог байна. Эрдэмтдийн тогтоосноор ихэр хүмүүс жирийн хүмүүсээс 10 дахин илүү унтаагаараа явах хандлагатай байдгийг баталжээ. Мөн эх эцгээс 45% магадлалтайгаар удамшдаг байна. Ийм нойрны үзэгдэл нь ихэнх тохиолдолд тийм ч аюултай биш байдагч байнгын ийм асуудалтай байдаг хүмүүс эмчээс жор аван эмчлэх хэрэгтэй байдаг.
Америкын нойрны эмнэл зүйн акедимаас гаргасан судалгааны дүгнэлтэнд насанд хүрсэн хүмүүсийн 5 хувь нь унтаж байхдаа ярьдаг гэж гарчээ. Энэ яриа нь дунджаар 30 секундын турш үргэлжилдэг. Унтаагаараа ярих нь гүн нойрлуу шилжих эхний 1-2 цагийн хугацаанд ажиглагддаг байна. Мөн л унтаагаараа алхагчидтай адил дуу чимээ өгүүлэн гаргах нь хоолой,ам,хэл зэрэг биеийн махбодыг хөдөлгөж байгаа нэг хэлбэр юм.
Зүүдлэх үйл явц нь таны тархи мэдээллүүдийг ялган зохицуулж таны санах ойд байршуулж байгаа үйл явц юм. Давтагддаг зүүд нь сэтгэл зүйтэй холбоотой бөгөөд зохицуулагдаагүй асуудлыг тархи зохицуулах гэж оролдож байдаг хэмээн зүүд шинжээчид тайлбарласан байна. Ихэвчлэн ийм зүүд нь бодит үйл явдал дээр үндэслэсэн, таны тархиндаа байнга тээж явдаг зүйлтэй холбоотой байдаг.
АНУ-д 800 хүнээс авсан судалгаагаар ийм төрлийн зүүдний эмгэгтэй хүмүүс 8 хүн илэрсэн байна. Энэ секс нь жирийн үед хийдгээс илүү өөр байдаг байна. Ихэнхдээ энэ үйл явцын дунд зүүдэлж байсан тал сэрдэг байна. Зарим тохиолдолд ийм төрлийн зүүдтэй эрчүүд хамтрагчиддаа мэдрүүлэх шал өөр мэдрэмжийг бий болгох боломжтой азтай хүмүүс ч байж болох юм.
Энэ зүүдний үйл явц нь гэнэтийн дуу чимээгээр хүн сэрэх үйл явцаар илэрдэг. Дэлбэрэлт, аянга, буун дуу, хашгираан зэрэг маш хүчтэй дуу чимээнүүд сонсогддог. Эдгээр чимээнүүд нь бодит байдал дээр огт болоогүй зүйл байдаг. Өөрөөр хэлбэл бусад зүүдний синдромуудтай адил гүн нойрны үед таны зарим мэдрэмжүүд сэрүүн байсантай холбоотой үүсдэг.