Та ямар мэргэжилтэй вэ? Танд одоо хийж байгаа ажил, мэргэжил чинь таалагддаг уу? Эсвэл яг одоо ирээдүйн мэргэжлээ сонгох талаар бодож байна уу. Хүмүүсийн амьдралдаа гаргадаг цөөн чухал шийдвэрүүдийн нэг бол яахын аргагүй ирээдүйн мэргэжлээ сонгох шийдвэр юм. Таны сонгосон мэргэжил таны гэр бүл болон таныг үлдсэн амьдралын чинь турш тэжээх учир та үүнд дуртай байх нь юу юунаас илүү чухал юм.
Та үнэхээр чин сэтгэлээсээ дурлах мэргэжлээ хайж байгаа бол энэ сэдэв яг танд зориулсан сэдэв. Өөрийн зан чанарт тохирох мэргэжлээ доорх инфографикаас олоорой.
Заавар: Та доорх 4 хуваагдсан хэсэг тус бүрээс нэгийг сонгон үсгийг байрлуулна. Байрлуулахдаа Инерги - Бодох - Үнэ цэнэ - Амьдралын хэв маяг гэсэн дарааллаар сонгоорой. Анхааруулахад бүлэг бүрээс нэгийг сонгоорой. Жишээ нь: Экстроверт, Хийсвэр, Мэдрэгч, Шүүгчид гэж миний зан авиртай таарч байна гэвэл харгалзах үсгүүд нь: E N F J гэж харгалзаж байна. Ингээд доорх хослолуудтай харгалзах мэргэжлээ харна. Миний хувьд багш болох байжээ.